| |
Бразилийн өргөн чөлөө киноны жүжигчидтэй танилцана уу
Киноны гол дүрийн жүжигчин Débora Falabella энэ жил 35 настай, 1998 оноос хойш дэлгэцийн урлагт хүчээ сорьж буй. Ихэвчлэн сериал кинонд тоглодог гэнэ. Тэрээр 2009 онд Нина хэмээх охин төрүүлсэн бөгөөд охиныхоо нэртэй дүрд тоглосон нь энэ аж.
Харин киноны эсрэг дүр Карменагийн дүрд Adriana Esteves хэмээх жүжигчин тоглосон бөгөөд 45 настай, 1988 оноос Бразилийн загварын тайз болон театр, кино урлагийн салбарт ажиллаж байгаа гэнэ. 2011 онд Олон улсын Эммийн шагналд нэр дэвшиж байсан чадварлаг жүжигчин юм байна.
Тэрээр өмнө нь "Tower of Babel”, "The Carnation and the Rose” зэрэг
киноны комик дүрээрээ үзэгчдийн танил болж байсан бол "Бразилийн өргөн
чөлөө” түүний дүр төрхийг огцом өөрчилж, чухамдаа бразильчууд түүнийг
хайрлах, эсвэл үзэн ядахаа мэдэхээ байтал олны ярианы эзэн болсон юм.
Уран бүтээлч Режина Истивес, физикч Пол Филипп нрын охин Адриана
багаасаа зоримог, шийдэмгий хүүхэд байжээ Тэрээр 16 настайдаа урлагийг
сонгож. Тэр үед тэрээр балетаар хичээллэж байгаад өөрийгөө илүү амжилтад
хүргэнэ гэж итгэсэн загварын карьерын төлөө бүжгээ орхижээ. Тэрээр
хэсэг хугацаанд загвар өмсч байгаад кинонд тоглох хүсэлдээ хөтлөгдөн
1993 онд "Эргэн төрсөн нь” хэмээх кинонд тоглосон ч олны таашаалд
нийцсэнгүй. Яг энэ үед тэрээр анхны нөхрөөсөө ч салж, хоёр жилийн
хугацаанд сэтгэл санааны хүнд хямралд оржээ. Тэрээр 1995 онд дэлгэцэнд
эргэн ирж "Амьдрах шалтгаан” хэмээх кинонд тоглосноор дараа дараагийн
хэд хэдэн телевизийн киноны дүр түүнд иржээ. Гэхдээ жүжигчний хувьд
түүнийг үнэлсэн шагналуудыг бүр хожим 2011 оноос л хүртэж эхэлжээ.
Тэрээр гурван жилийн өмнө "Dalva and Herivelto” хэмээх цувралын дүрээрээ
олон улсын Эммигийн шагналын шилдэг эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшиж
байв.
"Бразилийн өргөн чөлөө”-гийн Карминьягийн дүр түүнд карьерынхаа туршид
олоогүй магтаал урамшууллыг авчирсан бөгөөд хоёр жилийн өмнө кино
дэлгэцэнд гарч байх үед Бразиль даяар түүний тухай л ярьж байжээ.
44 настай жүжигчин бүсгүй гурван удаа гэрлэж байсан. Түүний анхны нөхөр
нь жиу жицүгийн багш Тотила Жордан гэдэг эр байсан бөгөөд 1989 онд
гэрлэсэн тэдний амьдрал хоёр жил үргэлжилжээ. Адриана 1994 онд дахин
гэрлэхдээ мэргэжил нэгт жүжигчин Марко Риккаг сонгосон байна. Гэвч тэд
10 жил амьдраад салахад Адриана хүүгээ авсан бөгөөд тэрээр хэдхэн сарын
дараа мөн л жүжигчин Владимр Бриштатай болзож эхэлжээ. Тэд 2006 онд гэр
бүл болсноос хойш өдгөө Бразилийн хамгийн сайхан гэр бүл гэгдэх болжээ.
Адриана хоёр гэрлэлтээсээ гурван хүүтэйгээс гадна нөхөр Владимирийнхаа
охин Агнесыг өргөн авчээ.
Адриана Бразилийн бусад жүжигчдээс нэг зүйлээрээ ялгардаг нь нүцгэнээр
зургаа хэзээ ч авахуулж байгаагүй гэнэ. Бразилийн бусад алдартай эмэгтэй
жүжигчид бүгд камерын өмнө нүцгэлж байсан бол Адриана үүнээс татгалздаг
гэнэ.
Киноны бас нэг гол дүрийн жүжигчин, Хөлбөмбөгч Тайпуны дүрд тоглосон Murilo Benício Ribeiro 1971 онд төрсөн. Түүний уран бүтээл Латин Америкийн орнуудад алдартайн хажуугаар хайр дурлал, янаг амрагийн явдлуудаараа ч олны анхаарлыг татдаг нэгэн гэнэ. Тэрээр "Бразилын өргөн чөлөө” киноны Алексиагийн дүрд тоглосон Carolina Ferraz-тай 1997 онд болзож байсан бол өнгөрсөн жил гол дүрийн жүжигчин Débora Falabella-тай учир ургуулаад амжжээ. Murilo Benício спортлог нэгэн бөгөөд залуудаа орооцолдож байсан марихуан, сархадын асуудлаа биеийн тамир, спортын хүчээр хаяж чадсан байна.