| |
Видео
Шинэ мэдээ
“Галзуу хурд” киноны од Монголын тухай ингэж бичжээ
36 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн онд 5 тэрбум ам.долларын ашигтай
ажилласан бөгөөд адал явдалт тулаант киноноос гадна видео тоглоом
энимэйшн киноны салбарт дүр бүтээх олон гэрээг өнгөрсөн жил байгуулж
чаджээ. Жүжигчин бүсгүй хувийн блогтоо ингэж бичжээ.
1996 онд босгосон 26,5 метр өндөртэй аварга бурханы хөшөө нь мөргөл,
залбирал үйлдэх газар гэхээсээ илүүтэй Монголчуудын эрх чөлөө, тусгаар
тогтнол, ирээдүйн сайн сайхны бэлгэ тэмдэг болжээ. Би түүх сонирхдог.
1900-аад оны эхээр хэдэн мянган лам нарыг хэлмэгдүүлж, олноор нь хүйс
тэмтэрч байлаа. Энэ хөшөөний хажууд байхдаа би цус асгаруулсан тэмцлийг
эргэн санаж, "Амьдралд шударга зүйл гэж байхгүй” гэж бодсон юм. Бүтээлч,
сониуч, хүсэл эрмэлзэлгүйгээр амьдрал хичнээн уйтгартай байх билээ.
Өнгөрсөн түүхийг мартахгүйгээр амьдарч байна гэдэг үнэхээр гайхалтай. Би
дэлхийн өнгөрсөн цаг үеийг сонирхон судалж, бичих дуртай. Монголын ард
түмэн Коммунист дэглэмийг нураан унагасны дараа эрх чөлөөний бэлгэдэл
болгон энэхүү хөшөөг босгожээ. Энэ бурхан хүн төрөлхтнийг авран
нигүүлсэж, хамгаалж байдаг.