|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

ОУ-ын миссын тэмцээнд жүжигчин А.Туяа оролцоно гэнэ үү? Арайч дээ...

 ОУ-ын миссын тэмцээнд  жүжигчин А.Туяа оролцоно гэнэ үү? Арайч дээ...

 

Загварын тайзнаа мэргэжлийн бус хүмүүс алхах нь мэр сэр харагддаг болжээ. Тэр ч бүү хэл дэлхийн болон олон улсын тэмцээнд хүч үздэг болж. Энэ нь сонгосон мэргэжлээ голсон гэх үү? мөрөөдөлдөө хөтлөгдсөн нь энэ гэх үү? би л хувьдаа мэдэхгүй юм байна. Эзэмшсэн мэргэжлээ төгс эзэмшээгүй байж өөр салбар руу хөл тавьж буй хүмүүсийг хараад хүүхэд багачууд ч бас үлгэр дуурайлал авч ийм болно хэмээн боддог байх. Дуучин, соёл урлагийн ажилтан төр барилцаж, УИХ гишүүд дуучин болсон болохоор жүжигчин нь загвар өмсөгч болох нь баараггүй биз ээ. Харин тэрхүү салбарын нэр хүнд л жоохон унах байх.

Урьд өмнө "Шилдэг өнгө” продакшны захирал Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа "Miss World-2012” тэмцээнд оролцоод шальтай амжилт үзүүлээгүй. Тэрбээр миссийн тэмцээнд өрсөлдөх нь байтугай, загварын тайзан Х.Баярмааг харж байгаагүй гэхэд үнэнд нийцэх болов уу. Жил хүрэхгүй хугацаанд бэлдээд л мисс болоод дэлхийн хэмжээний уралдаанд оролцдог байсан бол монголоор дүүрэн түүн шиг загвар өмсөгчид байх байсан. Загварын акулууд гэгддэг топууд монголд төдийгүй олон улсад гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг. Яагаад заавал мэргэжлийн бус хүн оролцуулсан юм бол бүү мэд. Одоо энэ жишиг давтагдах уу? "Face of beauty international-2016" ОУ-ын миссын тэмцээн манай оронд энэ сарын 27- 10 сарын 9-ны хооронд зохион байгуулагдана. Дэлхийн 60 орны мисс оролцох уг тэмцээнд монгол улсаас ямар гоо бүсгүй оролцох нь одоогоор тодорхой бус байгаа билээ. Тэгвэл урьдчилсан байдлаар хэн хэн өрсөлдөж байгаа нь олны өмнө ил болсон. Гоо бүсгүйчүүд дунд ахиад л жүжигчин тууж явна билээ. Тэр нь жижигчин А.ТУЯА гэнэ. Тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээл туурвиж Т&Т буюу Туяа, Туул нар хамтран продакшн байгуулсан. Кино урлагт хүчтэй байр суурьтай байгаа түүнийг яагаад загварын ертөнцөд орох гээд байгааг хэн бүхэн сайхан бие хаа, өндөр нуруу, хөх бөгстэй хэмээн шагширах байх л даа. Гэхдээ монголчуудад олдож буй дэлхийн хэмжээний тэмцээнийг дэргэдээс нь үзэх боломжийг бид овжноор ашиглаж, улсынхаа хамгийн сайхан эмэгтэйг сойх хэрэгтэй байх гэж би бодож сууна. Жүжигчин А.Туяа миссийн тэмцээний хамгийн гол шалгуур ганц бие, хүүхэдгүй байх дүрмийг бүрэн хангасан гэдэг л дээ. Миний хувьд "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцсон үе үеийн гоо бүсгүйчүүдээс хамгийн их шуугиан тарьж, Монголын ард түмний цөсийг хөөргөж чадсан Т.Батцэцэг юмуу Монголын миссүүдээс олон улсын тэмцээн, уралдаанд хамгийн амжилттай оролцдог И.Төгсөөгийн аль нэг нь эх орноо төлөөлөөсэй хэмээн хүсч байна. Монголдоо ч яахав гоо бүсгүйд өрсөлдөж л байг ядаж олон улс, дэлхийн тэмцээнүүдэд мэргэжлийн загвар өмсөгчдийг илгээж байгаасай. Гоо бүсгүй гэдэг нь хөх бөгс, царай зүсэндээ биш төгс галбир алхаа гишгээ тайзны соёлдоо байдаг гэдгийг шалгаруулах шүүгчид санатугай.

Ц.Соёл-Эрдэнэ Miss.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.