|
Видео

Шинэ мэдээ

Жизель Бюндхен загварын тайзнаа эргэн ирнэ

Жизель Бюндхен загварын тайзнаа эргэн ирнэ

 

Дэлхийн хамгийн өндөр цалинтай гэгддэг загвар өмсөгч Жизель Бюндхен загварын тайзнаа эргэн ирэх нь. Тэрбээр өнгөрсөн жил загварын шоунуудад дахин оролцож, тайзан дээгүүр алхахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Тухайн үед Жизель Бюндхен "Миний бие намайг зогсохыг хүссэн. Загварын шоу болгоны өмнө би биеэ зовоодог. Би өөрийнхөө бие махбодыг хүндэлдэг тул ийм шийдвэрийг гаргалаа" хэмээж байсан юм. Хамгийн сүүлд Сан-Паулу хотын загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулсан Colcci брэндийн шоунд оролцсон бөгөөд түүнээсхойш тэрбээр зөвхөн сэтгүүлийн зураг авалт болон брэндүүдийн сурталчилгаануудад л оролцож байсан билээ.

Жизель Бюндхен загварын тайзнаа эргэн ирнэ

 

Харин энэ зун Жизель тун онцгой үйл явдалд зориулж өөрийн шийдвэрийг анхны буюу сүүлийн удаа өөрчлөхөөр шийдсэн байна. Тодруулбал, өдгөө 35 настай модель бүсгүй наймдугаар сарын 5-нд Рио-де-Жанейрод болох Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох гэнэ.
Д.Бат

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler