| |
ЖИЗЕЛЬ БУНДХЕН загварын тайзаа орхилоо
Бразилийн алдарт загвар өмсөгч Жизель Бундхен Лхагва гарагт Сан Паулогийн загварын долоо хоногт оролцож байхдаа тайзнаас зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр "Би загварын тайзнаас бууж байгаа болохоос биш загвар үйлдвэрлэлийн салбараас буугаагүй” хэмээсэн байна.
Жизель Бундхен гэр бүл, хоёр хүүхэддээ илүү цаг зарцуулж, цаашид хувцас загварын бизнест хүч үзэхийг хүсч байгаа ажээ.
Анх 14 насандаа загварын тайзнаа гарсан супер модель бүсгүй өдгөө 20 жилийн дараа ийнхүү тайзнаас бууж байгаа юм.
Жизель Бундхен нь Викториа Секретийн сахиусан тэнгэр, олон алдартай брэндийн нүүр царай, дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч юм.
Форбес сэтгүүлээс гаргасан мэдээллээр тэр 2014 онд хамгийн их буюу 47 сая долларын гэрээтэй ажилласан байдаг.