| |
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ШААРДЛАА
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хойшлуулж олон нийтийг бухимдуулсан. Үүнийг Ерөнхийлөгч эсэргүүцэж уг шийдвэрт хориг тавьсан. Тэгвэл энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
Тэд "Гэр бүлийн
хүчирхийллийн тухай хууль өнгөрсөн парламентын үед нэгэнт батлагдаад гарсан
учир дахин өргөн барих шаардлагагүй, хэрэгжүүлээд явахад болно” хэмээн үзсэн. Иргэний
нийгмийн байгууллагуудын зүгээс УИХ-ын гишүүдэд дараах шаардлагыг хүргүүлж
байгаа аж.
1.УИХ-ын 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолд Монгол улсын
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах,
2.Батлагдсан хуулиудынхаа эцсийн найруулгыг сонсож, ёсчлон хүчин төгөлдөр
болгохыг шаардаж, шаардлагын хариуг "Иргэдээс төрийн байгууллага,
албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд
заасан хугацааны дотор, олон нийтэд нээлттэйгээр албан ёсоор мэдэгдэхийг
шаардсан байна.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль
болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны
тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар
хуульчлагдсан юм. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан ч
Засгийн газраас уг хуулийг эргүүлэн татаад байсан юм.
Ц.Соёл-Эрдэнэ bolod.mn