|
Видео

Шинэ мэдээ

Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2012-2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагааг хийж дуусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг цаашид хэрхэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм..

Ажлын хэсэг дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи ажлын хэсгийн саналыг дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр дээрх хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler