| |
Видео
Шинэ мэдээ
Өршөөлийн хууль ”өршөөгдөх” үү?
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2015 оны наймдугаар сарын
11-ний өдөр хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг
2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт
ирүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрээ УИХ-д хүргүүлжээ.
Хэрэв УИХ Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжүүлвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн, хянагдаж буй, түдгэлзүүлсэн 32 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүд үндсэндээ замхрах гээд байгаа учир ийнхүү хэсэгчлэн хориг тавина гэдгээ мэдэгдсэн.
Тодруулбал, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж ийм хориг тавьсан юм байна. Эх сурвалж www.wikimon.mn