|
Видео

Шинэ мэдээ

Жиргээчдийн “Үдийн цайны суулт”Чингисийн талбайд боллоо

Жиргээчдийн “Үдийн цайны суулт”Чингисийн талбайд боллооTwitter-чид буюу жиргээчид "Үдийн цайны суулт”хэмээх ажилгааг хийгээд өнөөдөр яг 1 жилийн ой нь тохиож байна. Анх @amaraalibery хэмээх залуу "Ардчилсан дарангуйлагчид больё” гэсэн уриатайгаар хийж ганцаараа талбай дээр очиж сууж байсан бол "Долларт салаавч өгье”гэсэн нэртэй арга хэмжээ болж төрийн ордонруу салаавч гаргасан хэмээн цагдаад мөн хэсэг жиргээчид байцаагдаж байлаа.


Мөн саяхан "Батыг чөлөөл”суулт болж олон нийтийн анхаарлын төвд орж байсан бол 1 жилийнхээ ой дээр "Хуулийн салбарт гэрэл асаая” нэртэй суултыг мөн хийсэн юм байна.


Тэд "Хуульчид өөрдөө ёс зүйтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн бусдыг уучилдаг нинжэн сэтгэлтэй байж А.Гансүх сайд Ц.Батын талаар гаргасан өргөдөлөө татах, Монголд хөрөнгө оруулж буй дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүдийг их хэмжээгээр хорьж цагдаж шалгаж байгааг зогсоох, он удаан сар жилээр хорьж цагдахгүй байх, хуулийн хугацаанд хэргийг зохих газарт нь шилжүүлдэг байх, төр нийгмийн зүтгэлтнүүдээ улс төрийн хилс хэрэгт гүтгэж шийтэгдэггүй байх” гэсэн шаардлага хүсэлтүүдийг тавьж Чингисийн талбайд 13:00 цагаас тайван суулт боллоо хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр мэдээллээ.

Талбай дээр суулт хийсэн иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсийн ажилтнууд авч явснаар өндрөлсөн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler