|
Видео

Шинэ мэдээ

Италид улс орон даяараа гашуудал зарлалаа

Италид улс орон даяараа гашуудал зарлалаа

 

Итали Улсын төв хэсэгт энэ сарын 24-ны өглөө 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 281-д хүрч нэмэгдээд байна. Тодруулбал, газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр орших Риети мужийн Аматриче хотод 221, Аккумоли хотод 11 болж, амиа алдагсдын тоо нэмэгджээ.

Мөн Асколи-Пичено мужийн Аркуата-дель-Тронто болон Пескара-дель-Торонто хотод 49 иргэн газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн байна. Үүний зэрэгцээ бэртэж гэмтсэн 387 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Газар хөдлөлийн ослын талаар Италийн Иргэний хамгааллын ерөнхий газрын мэдээлснээр барилгын нуранги доороос 238 хүнийг татаж гарган эмнэлэгт хүргэж, 2100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслолтой давхцуулан өнөөдөр /2016.08.27/ Италийн Ерөнхий сайд Маттео Ренци улс орон даяараа гашуудал зарлаж, төрийн далбаагаа хагас бөхийлгөжээ.

Ренци болон Ерөнхийлөгч Сержо Маттарелла хохирогчдыг оршуулах ёслолд оролцож, дараа нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад очин нөхцөл байдалтай танилцах юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler