|
Видео

Шинэ мэдээ

Газар хөдлөлтөөр 413 хүн амиа алдлаа

Газар хөдлөлтөөр 413 хүн амиа алдлаа

 

Эквадор улсад энэ амралтын өдөр 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас 413 хүн амиа алдсан талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Газар хөдлөлтөөр 2500 орчим хүн гэмтэж, 1400 нь эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна. Ерөнхийлөгч Рафаэль Корреа гамшгийн бүсэд ажиллаж буй албан хаагчдын тоог нэмэх тушаал гаргажээ. Портовьехо, Манта хот болон Гуаяс мужид 20 мянган аврагч, цагдаа нар сураггүй алга бологсдыг эрэн хайж байна.

 

"400 орчим иргэн сураггүй алга болсон гэх мэдээлэл байна” хэмээн нэрээ нууцалсан ажилтан "AFP” агентлагт ярьжээ.

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн гамшгийн бүсэд ажиллаж буй Дэд ерөнхийлөгч Хорхе Глас мэдэгдсэн аж. Тэрбээр "Би нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Олон байшин барилга нуржээ. Үнэхээр харамсалтай. Засгийн газар иргэдийнхээ амьдралыг дэмжин ажиллах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler