|
Видео

Шинэ мэдээ

4Minute тоглолтын үеэр 16 хүн амь үрэгджээ

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Сеоннам дүүрэгт болсон нэгэн поп тоглолтын үеэр осол гарч, 16 хүн амиа алдан, 11 хүн гэмтэж бэртсэн байна. Агааржуулалтын төмөр тор нурж, тэр хэсэгт зогсож байсан хөгжим сонирхогч залуус газар дорх 10 метрийн гүн рүү унажээ. Осол гарах үед цугласан олон Солонгосын алдартай 4Mimute болон бусад хамтлагуудын тоглолтыг үзэж байсан юм. Харин хохирогчдын хувьд шоуг илүү тав тухтай, боломжийн байрлалаас үзэхийн тулд тэрхүү сараалжин дээр авирсан байжээ. Аврах багийн ажилтнууд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгааг анхааруулсан байна.

 

     Өмнөд Солонгосын Еонхап агентлагт, "Ослын газарт 12 хүн, харин эмнэлэгт хүргэгдсэний дараа дахин хоёр хүн амиа алдсан. Бусад хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлж байгаа” гэж аврах багийн нэгэн ажилтан мэдээлжээ.

 

      Технологийн пүүсүүдэд зориулсан олон талын зориулалт бүхий цогцолбор Пангео Техно Уоллид зохион байгуулах фестивалиудын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд нийт 700 орчим хүн оролцсон байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler