| |
Японы эзэн хаан Акихито түүхэндээ анх удаа хаан ширээнээсээ татгалзжээ
Өмнө нь түүний эцэг болох эзэн хаан Хирохито 1945 оны наймдугаар сарын 15-нд радиогоор Японыг Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдсаныг зарлаж байсан бол жаран жилийн дараа түүний хүү Акихито 2011 оны гуравдугаар сарын 16-нд Фукушимагийн цунами, газар хөдлөлтийн талаар телевизээр мэдэгдэл хийж байжээ.
82 настай эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах тухай видео бичлэгийг урьдчилан хийж өнөөдөр орон нутгийн цагаар өнөөдөр 15:00 цагт телевизээр цацахаар болсныг хааны ордны хэвлэлийн агентлаг "IHA” мэдээлсэн байна.
Японы дайны дараах хуулиар амьд ахуй цагтаа хаан ширээнээсээ буухыг зөвшөөрдөггүй байсанбөгөөд Абэгийн засгийн газар дээрх асуудалтай холбоотой эзэн хааны хуульд өөрчлөлт оруулах ёстой болоод байгаа гэнэ.
Акихито нь Япон улсын 125 дахь эзэн хаан бөгөөд хааны удам 14 зууны турш тасалдалгүй үргэлжилсэнбайна. Харин өдгөө эзэн хааны 56 настай ханхүү Нарухито нь хаан ширээг залгамжлах юм байна. Японы хаант засаглал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хаанчлал юм.