|
Видео

Шинэ мэдээ

Хятад улс “Марко Поло” киноноос үүдэж зарга үүсгэжээ

 Их гүрнүүдийн өөрийн гэсэн улс төрийн бодлого хүртэл цаанаа нэг даварсан, бүхний эрхшээлдээ байлгах гэсэн дээрэнгүй зантай гэдгийг Хятад улс дахин батлан харууллаа.

Тэд энэ сарын 12-нд "Марко Поло" кино нээлтээ хийх гэж байгаатай холбоотойгоор Netflix сайттай зарга үүсгээд байгаа аж. Учир нь дэлхийн 40 гаруй оронд цацагддаг, 50 сая гаруй хэрэглэгчтэй тус сайтаас "Та нар манай хааны түүхийг харуулсан кино байрлшуулж мөнгө олох гэж байгаа тиймээс манайд мөнгө төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан ажээ. 

Уг кинонд өгүүлж байгаа Хубилай хаан Алтан улсын ордондоо байх үйл явдлаар нь ийн далайлгасан аж. Харин энэхүү кино нь Монголын их эзэнт гүрний хаан Хубилай хааны тухай өгүүлсэн гэдгийг мэдэх ч аргагүй байдалд хүрээд байгаа аж. Энэ мэтээр дэлхийн түүхийг өөртөө хамааруулах гэсэн Хятад улсын санаархал хэдий болтол даврахыг хэлж мэдэхгүй юм. Өмнө нь "Хориотой хаант улс" киног цацахад мөн л энэ мэтээр зарга үүсгэж байсан юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler