| |
Видео
Шинэ мэдээ
Л.Гүндалайгийн дараагийн бизнес “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Тэрбээр татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болжээ
Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр "Чингис хаан” олон улсын нисэх буудалд нэлээн асуудал үүсээд байгаа.
Тухайлбал,Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бололтой.
Ийн хэлэхийн учир нь тэрбээр тус газрын дарга болонгуутаа ашиг сонирхолын зөрчлөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхлүүлсэн.
Тэгвэл тэрбээр энэ удаа "Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрладаг татваргүй барааны дэлгүүр, төдийгүй тус газрын ажилчдын эрх ашгийг хөндөж эхэлсэн байна.
Тодруулбал, Л.Гүндалай дээрх татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болсон байна.
Тэрбээр "Энэ бүс чинь манай боомтын бүсэд хамраагдаж байгаа учраас та нар түрээс төлөх ёстой” гэдэг аж. Харин тус газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд "Чингис хаан” олон улсын нисэх буудлын захиргаанд түрээсийн төлбөрөө төлж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байна.
Түрээслэгчид энэхүү газарт хууль дүрмийнх нь дагуу ажиллаж байгаа гэдгээ Л.Гүндалайд учирласан ч тэрбээр "Түрээсийн төлбөрөө хурдан төл” гэх дөрөвхөн үгийг хэлж сарын түрээсээ тодорхой дансанд тушаахыг шаардсан байна.
Уг нь энэхүү татваргүй барааны дэлгүүр нь боомтын бүсэд хамаарагддаг хэдий ч "Чингис хаан” олон улсын нисэх буудлын мэдэлд байдаг байна. Гэтэл Л.Гүндалай эл татваргүй барааны дэлгүүрүүдийг өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар ийнхүү улайрч эхэлсэн аж.
Хамгийн асуудалтай нь дэлгүүрийн эзэд энэ талаарх гомдлыг холбогдох газруудад нь гаргах гэсэн боловч хэл аманд орно хэмээн ихэд айж байгаа аж.
Тодруулбал, "Бид энэ талаарх мэдээллийг заавал өргөдлөөр гаргаж өгөх учраас Боомтын захиргаа биднийг улам ихээр шахах байх. Гэхдээ дан ганц бидний эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш.
Өөрөөр хэлбэл, "Чингис хаан” олон улсын нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Тиймээс тус газрын үйлдвэрчний эвлэл энэ талаар ярина гэж итгэж байгаа учраас бид хүлээж байна.” гэсэн юм.
Л.Гүндалай нисэх буудлын татвар, орлогыг боомтын захиргаанд төвлөрүүл гэж үүрэгджээ
Гэхдээ Л.Гүндалайгийн хийрхэл зөвхөн энэхүү татваргүй барааны дэлгүүр биш аж.
Тэрбээр Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр өнгөрсөн долоодугаар сарын 3-нд "Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод мөрдөх журам баталж энэхүү журмыг нийт ажилчдыг дагаж мөрдөхийг үүрэгджээ.
Тухайлбал, түүний гаргасан журмын дагуу нисэх буудлын хамгаалалтыг татан буулгаж, бүхий л зүйлийг хүлээлгэн өгөх ёстой гэнэ.
Уг журам гарснаас хойш өнөөдрийг хүртэл нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм.
Түүнчлэн Л.Гүндалай нисэх буудлын татвар орлогыг боомтын захиргаанд төвлөрүүл гэх үүргийг өнгөрсөн сарын 24-нд хүргүүлжээ. Бүр тодорхой хэлбэл, нисэх буудлын ажилчдын цалин, нийгмийн асуудлыг хөлгийн буулт, хөөрөлтийн орлого, татваргүй барааны орлого, зорчигчийн такс зэргээр санхүүждэг аж.
Гэтэл энэ бүхнийг мэдсэн хэрнээ Л.Гүндалай орж ирж байгаа бүхий л орлогыг боомт дээрээ төвлөрүүлэ гэсэн шаардлагыг тавьсан байна.
Товчхондоо Л.Гүндалайн балгаар Монгол Улс олон улсын нисэх буудалгүй болох вий гэж тус нисэх буудлын ажилчид эмээж байгаа юм билээ.
Түүнчлэн агаарын хөлгийн буулт, хөөрөлтийн хураамж боомтын захиргаанд огт хамаагүй асуудал гэдгийг албаны хүмүүс хэлж байв.
Мөн тэрбээр нисэх буудлын тусгай бүсэд нэвтэрдэг хүмүүст нэвтрэх үнэмлэхийг дотоод ажилчдад нь 3000, бусад хүмүүст 30 мянган төгрөгөөр ямар ч шаардлага тавилгүй худалдаж байгаа аж. Хууль журмаа зөрчсөн уг үйлдлийг нь "Чингис хаан” нисэх буудлын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Эрдэнэбаатар иргэний нисэхийн системийн бүх байгууллага хороодтой хамтарч Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан байна.
Товчхондоо Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр Л.Гүндалай хуулийг ашиглаж буй нь дээрх үйлдлүүд нотлоод өгч байгаа юм. Тэгэхээр Л.Гүндалай дараагийнхаа мөнгө олох хэрэгслээр "Чингис хаан” олон улсын нисэх буудлыг онилсон бололтой.
Р.Саруул
Эх сурвалж: