|
Видео

Шинэ мэдээ

Дэлхий дээр 16 сая Чингис хааны үр удам амьдарч байна

Дэлхий дээр 16 сая Чингис хааны үр удам амьдарч байна Ази тивд амьдарч буй өнөө цагийн 830 сая эрчүүд бүгд дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хаан зэрэг хүчирхэг 11 удирдагчийн үр хойч гэдгийг генетикийн судалгаагаар нотолжээ. Лестерагийн их сургуулийн судлаачид орчин цагийн 127 улсын 5000 эрийн ДНК-г судлахад 37,8 хувь нь дээрх 11 удирдагчийнхтай таарч байгаа ажээ. Эдгээр хүчирхэг эрчүүдийн Y хромосом Азийн өнөөгийн эрчүүдийг бий болгосон юм. "Dailymail” сонинд онцолсоноор тэдгээр хүчирхэг хүмүүсийн тоонд Монголын Чингис хаан, Хятадын Чин гүрний удирдагч Циокангга, Киданы их хаан, Лиао гүрний эзэн хаан Тайзу нарыг багтаажээ.

Судалгааны ажлыг удирдсан генетикч Марк Жоблин "Нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг, өндөр бүтээмжтэй суут эрчүүдийн үр тогтоох чадвар сайн байдаг. Алтайн язгуурын хэлээр ярьдаг, нүүдэлчин угсаатнуудын Y хромосом үеэс үед хялбархан дамжиж ирсэн нь улс төрийн зохион байгуулалт, мал аж ахуйд суурилсан хүчирхэг эдийн засгаас нь харагдана” хэмээн ярьжээ.
2525AB3000000578-0-image-a-13_1422467434636

    Энэ үүднээс авч үзвэл, нүүдэлчдийн үр удам Ойрхи Дорнод, Энэтхэг, Хятад, Монгол, Зүүн Азид тархан суурьшжээ. Тэдний 16 сая нь Чингис хааны удам мөн болохыг ДНК-ийн судалгаа баталж байгаа ажээ. 80 гаруй жилийн дотор Хятад, Иран, Пакистан, Өмнөд Солонгос, Оросын өмнөд хэсгийг эзэлсэн Чингис хаан ийм олон хүнд генээ үлдээжээ. Ази, Европт үлдээсэн түүний үр хойчууд генээ цаашид улам түгээсэн байна.

Профессор Том Робинсоны хэлж буйгаар Хар Тэнгисийн орчим дахь Кавказаас хааны үр хойчууд цөөнгүй байгаа ажээ. Мөн Циокангга хааны гень орчин үеийн Монгол, Хятад хүмүүсээс түгээмэл илэрдэг гэнэ.

Хэрэв Чингис хааны булшийг олвол дэлхий дээр амьдарч буй сая сая хүмүүсийн гарал үүслийг олж тогтоох генийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Их Британийн "Wellcome Trust Sanger” хүрээлэнгийн генетикч Крис Тайлер-Смит "Тэдгээр хүмүүсийн холбоо үнэхээр гайхалтай. Чингис хааны булш энэ бүхний зангилааг тайлах учиртай” хэмээн "Nature” сэтгүүлд ярьжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler