| |
Видео
Шинэ мэдээ
2020 оны олимпийн наадамд шинээр спортын таван төрөл нэмэгдэв
Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр 2020 оны Токиогийн зуныолимпийн наадамд шинээр нэмэгдэх спортын таван төрлийн санал хураалтыг эцэслэн тодруулсан байна. Энэ нь бэйсбол, скэйтборд, серфинг, каратэ, климбинг буюу авиралт гэсэн спортын таван төрөл аж.
Ингэснээр33 төрөлд 11,000 тамирчин өрсөлдөхөөр болж байгаа юм. Ердийн тохиолдолд энэ тоо нь 28 төрөл, 10,500 тамирчнаар хязгаарлагддаг юм.
Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулагчдын санаачилсан спортын энэтаван төрлийгОУОХ-ны гишүүд 100 хувийн саналаар Олимпийн наадамд оруулахыг дэмжсэн байна. ОУОХ-ны дүрмээр наадмын зохион байгуулагчид багадаанэг төрлийг нэмж оруулах,санал гаргах эрхтэй байдаг аж.
Гэвч 2020 оны олимпт шинээр нэмж оруулж буй спортын энэ таван төрөл нь зөвхөн Токиогийн Олимпийн наадамд хэрэгжих юм.Д.Од