|
Видео

Шинэ мэдээ

Ирэх Олимпийн наадмын боксын төрөлд 286 тамирчин өрсөлдөнө

"Рио 2016” зуны Олимпийн наадам эхлэх өдөр ойртсоор байна. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон спортын хамгийн том баяр наадамд оролцохын тулд тамирчид "хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” Олимпийн уриан дор өрсөлдөж байгаа аж. Боксын спорт анх 1904 онд АНУ-ын Сент Луйс хотод болсон зуны гуравдугаар наадамд Олимпийн хөтөлбөрт багтсан. Түүнээс хойш олон олон аваргуудыг төрүүлсэн энэ спортын сонгон шалгаруулалтын тэмцээн ирэх онд үргэлжилнэ.

Харин одоогийн байдлаар 25 орны 57 тамирчин Олимпийг зорих тийзээ захиалжээ. Тухайлбал ОХУ 8, Куба 6, Ирланд, Казахстан, Узбекистан 4, АНУ, Франц, Герман, Азербайжан, БНХАУ 3, Хорват, Итали, Мексик, Марокко, Турк 2, Алжир, Беларусь, Египет, Иран, Польш, Пуэрто Рико, Румын, Тайланд, Украйны тус бүр нэг тамирчин эрхээ авчээ.

Риогийн рингэн дээр эрэгтэй 10, эмэгтэй гурван жингийн ангилалд боксчид өрсөлдөнө. Жин тус бүрт олгох эрхийн хувьд эрэгтэйчүүдийн 49 кг-д 22, 52 кг-д 26, 56 кг-д 28, 60 кг-д 28, 64 кг-д 28, 69 кг-д 28, 75 кг-д 28, 81 кг-д 26, 91 кг-д 18, + 91 кг-д 18, эмэгтэйчүүдийн 51 кг-д 12, 60 кг-д 12, 75 кг-д 12 тамирчин өрсөлдөнө.

Эрх авсан тамирчдын дунд 49 кг-д 2008, 2012 оны зуны Олимпийн наадмын хошой хүрэл, Европын аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадмын хошой алтан медальт Ирландын П.Барнес, 2015 оны дэлхийн аварга мөнгө, Европын аварга ОХУ-ын В.Йгоров, 52 кг-д 2012 оны зуны Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой алт, нэг хүрэл, Европын болон дэлхийн цомын аварга ОХУ-ын М.Алоян, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Пан Америкийн спортын наадмын мөнгөн медальт Кубын Й.Вьетиа, 56 кг-д 2012 оны зуны Олимпийн хүрэл, 2015 оны дэлхийн аварга Ирландын М.Конлан, 2008 оны Олимпийн мөнгө, Европын аваргын мөнгөн медальт Францын К.Желхир, 60 кг-д 2012 оны зуны Олимпийн хүрэл, дэлхийн аваргын гурван алтан медальт Кубын Л.Алварез, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилийн Р.Консеика, 64 кг-д дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын алт, хүрэл медальт Тайландын В.Масук, 2012 оны зуны Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт Кубын В.Тоедо, 69 кг-д дэлхийн аваргын алт, мөнгө, Азийн наадмын алтан медальт Казахстаны Д.Йелеиссинов, 2012 оны зуны Олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын А.Замковое, 75 кг-д дэлхийн аваргын хүрэл, дэлхийн оюутны спортын "Универсиад” наадмын мөнгөн медальт Туркийн А.Киличчи, дэлхийн аваргын хүрэл, Бүх Африкийн спортын наадмын хүрэл медальт Египетийн Носам Бакр Абдин, 81 кг-д дэлхийн аваргын гурван алт, Пан Америкийн спортын наадмын хошой алтан медальт Кубын Ж.Сезар Ла Круз, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Европын хошой аварга Ирландын Жое Уард, -91 кг-д дэлхийн аваргын алт, мөнгө, Европын аварга ОХУ-ын Е.Тищченко, 2008, 2012 оны зуны Олимпийн хошой мөнгө, дэлхийн аваргын хошой алтан медальт, Европын аварга Италийн К.Руссо, +91 кг-д дэлхийн аварга, Европын анхдугаар наадмын хүрэл медальт Францын Тони Юука, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Германы Э.Фейфер зэрэг шилдгүүд багтжээ.

Харин манай улсын эрэгтэй боксчдын хувьд хараахан Олимпийн эрх авч амжаагүй байна. Тэд 2016 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д болох Ази, Далайн орнуудын эрх олгох тэмцээн болон 2016 оны зургаадугаар сарын 7-ноос 19-ний өдрүүдэд Азербайжаны Баку хотод болох нэмэлт эрхийн тэмцээнд амжилттай оролцвол "Рио 2016”-г зорих эрхтэй болно.

Эмэгтэй ширэн бээлийтнүүдийн хувьд нэг тамирчин эрх аваагүй байгаа. Ирэх оны тавдугаар сарын 19-нөөс 27-ны өдрүүдэд Казахтсаны Астана хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн эрхийг нь эмэгтэйчүүдэд өгөх хуваарь гарчээ.

 

М.Золбаатар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler