![]() |
“Mongolia open 2015” тэмцээн эхэллээ
![“Mongolia open 2015” тэмцээн эхэллээ “Mongolia open 2015” тэмцээн эхэллээ](http://ene.mn/uploads/posts/2015-03/thumbs/1427525416_72536_140467.jpg)
Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил гэсэн 12 орны 151 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөх юм.
Тэдний дотор олимпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Л.Оржак,
ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга Ивона Матковска, ДАШТ-ний хүрэл медальт Анастасия Гучок, Екатерина Ларионова, европийн хошой аварга Моника Михалек, Европын аварга Роксана Засина, Азийн аварга Татьяна Аманзол зэрэг дэлхий, тивүүдийн нэртэй бөхчүүд байна.
![](/templates/kingnews/images/logo.png)