|
Видео

Шинэ мэдээ

Монголын тамирчид РИО явах эрхээ нэмсээр


Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох Монголын тамирчдын тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын тухайд одоогоор аваад байгаа эрхийн тоо 21 болоод байна. Тодруулбал, чөлөөт бөхийнхөн таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт есөн тамирчин Рио явах эрхээ авчихаад байгаа. Үүн дээр байт харваа нэг, буудлагаар гурван тамирчин олимпийн хотыг зорихоор бэлтгэлээ базааж байна. Марафон гүйлтийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Сэр-Од тэргүүтэй дөрвөн тамирчин хүн төрөлхтний спортын их наадамд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Боксчид саяхан БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болж өнгөрсөн Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээнд амжилттай оролцон олимпийн дөрвөн эрхтэй болоод байна. Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд хараахан дуусчихаагүй байгаа учраас энэ тоо цаашдаа нэмэгдэх боломжтой билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler