| |
Олимпийн наадмын топ таван цэнгэлдэх хүрээлэн
Хүн төрөлхтний их баяр цэнгэлт "Рио-2016” зуны олимпийн наадам болоход ердөө 45 хоног үлдээд байна. Дэлхийн нийтийг хамарсан энэхүү нэр хүндтэй наадмыг зохион байгуулах нь тухайн улс оронд өндөр нэр хүнд авчирахын хажуугаар бүтээн байгуулалтын ач холбогдолтой билээ. Энэ жишгээр "Рио-2016” наадмын хүрээнд Бразил улс есөн цэнгэлдэх хүрээлэн нэмж барьж нийт 37 цэнгэлдэхэд 42 спортын төрлөөр тамирчид өрсөлдөх болжээ. Ингээд "Рио2016” наадамын тоглолт нээлт болон хаалт зохиогдох хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн танилцуулъя.
1.Маракана цэнгэлдэх
-Энэхүү хүрээлэнд 1950 оны хөлбөмбөгийн ДАШТ –нд зориулагдан баригдаж байсан юм.Одоогоор Бразилийн хамгийн том , Өмнөд Америкийн хэмжээнд хоёрдугаарт ордог цэнгэлдэх юм. Нийт 78 мянган үзэгч дэмжигчдийг нэг дор багтаах боломжтой тус цэнгэлдэхэд наадмын нээлт , хаалт болон хөлбөмбөгийн финалын тоглолтууд болох юм.
2. Мане Гарринча цэнгэлдэх
-69 мянган хүн нэг зэрэг хүлээн авах чадалтай уг цэнгэлдэхэд нь Бразил хотод байрлах ба олимпийн хөлбөмбөгийн шөвгийн наймын тоглолтууд болох юм.
3.Самбадроме цэнгэлдэх
-1984 онд баригдсан тус цэнгэлдэх хүрээлэнд Бразилийн алдарт Карнивал Праад жил болгон болдогоороо алдартай. Уг цэнгэлдэхэд олимпийн хөнгөн атлетикийн тэмцээн болох юм. Нийт 36 мянган хүн нэг дор цуглах боломжтой.
4. Олимпийн Усан спортын цэнгэлдэх (Olympic Aquatics Stadium)
-"Рио-2016” наадамд зориулан энэхүү усан спортын цэнгэлдэхийг 2015 онд ашиглалтад оруулсан байна. Олимпийн усанд сэлэлтийн спортын тоглолт болох тус цогцолбор нь нийт 14 мянган хүн нэг дор хүлээн авах чадалтай. Одоогоор Бразилийн хамгийн том усан спортын цогцолбор юм.
5.Копакабана цэнгэлдэх
2007 онд байгуулагдсан тус цэнгэлдэх нь нийт 12.000 хүн нэг дор хүлээн авах чадалтай бөгөөд олимпийн наадмын элсний волейболын тоглолт болох юм.
А.Отгонжаргал /ЗУУНЫ МЭДЭЭ/