|
Видео

Шинэ мэдээ

Жүдочид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 12 медаль хүртлээ

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн наадмын их наадам болно. Тус наадмын жүдо бөхийн төрөлд оролцох тамирчдын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы Токио хотод "Их дуулга” тэмцээн болоход эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа нар хүрэл медаль хүртсэн. Мөн гурван бөх шагналт байр эзэлсэн.

Энэ удаагийн "Их дуулга”-д зохион байгуулагч орон үнэмлэхүй амжилт гаргаж 7 алт, 4 мөнгө, 5 хүрэл нийт 16 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн. Харин Гүрж 1 алт, 1 хүрэл, Герман 1 алт, БНСУ 2 мөнгө, 2 хүрэл, ОХУ 1 мөнгө, 3 хүрэл, Франц 1 мөнгө, 1 хүрэл, Словени 1 мөнгө, Бразил 2 мөнгө, Израйл, Унгарын бөхчүүд тус бүр  хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү Зүүн Азид зохиогдсон Олимпийн эрхийн цуврал тэмцээн өндөрлөж байна. Үүнээс өмнө БНХАУ-ын Чиндао, БНСУ-ын Чежү хотод Гранпри тэмцээн болоход Монголын бөхчүүд нийт 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль авсан аж. Ирэх сарын эхэнд дэлхийн шинэчилсэн чансаа гарах бөгөөд дараа нь Олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээн Европ тивд үргэлжилнэ.

Манай жүдо бөхийн тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд орсон. 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн их наадмын эрэгтэйчүүдийн -100 кг-д Н.Түвшинбаяр алт, 2012 онд Английн Лондон хотод болсон зуны Олимпийн их наадмын -73 кг-д С.Ням-Очир хүрэл, -100 кг-д Н.Түвшинбаяр мөнгө, дэлхийн аваргаас 2009 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Х.Цагаанбаатар алт, 2010 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Х.Цагаанбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа хүрэл, 2013 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алт, 2014 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар алт, 2015 онд эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир хүрэл, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа хүрэл, 63 кг-д Ц.Мөнхзаяа хүрэл, багийн дэлхийн аваргаас 2015 онд эрэгтэйчүүд хүрэл, 2014 онд эмэгтэйчүүд мөнгөн медалийн эзэн болж байлаа.

Жүдочид маань сүүлийн хоёр зуны Олимп, таван дэлхийн аваргаас медальтай ирж, амжилтаа таслаагүй. Энэхүү гайхалтай амжилтаа ирэх Олимпийн наадамд ч үргэлжлүүлэх бүрэн боломжтой юм.

М.Золбаатар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler