|
Видео

Шинэ мэдээ

Рио 2016 олимпийн наадмын бэлгэ тэмдгийг Винисиус, Том хэмээн нэрлэлээ

Рио 2016 олимпийн наадмын бэлгэ тэмдгийг Винисиус, Том хэмээн нэрлэлээБразилийн Рио де Жанейро хотноо болох зуны олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгүүдийг Винисиус, Том хэмээн нэрлэсэн байна. Тус улсын иргэд интернэт санал асуулгад оролцон бэлгэ тэм­дгийг ийнхүү нэрлэжээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 44 хувь нь Бразилийн алдарт хөгжмийн зохиолчид болох Винисиус, Том нарын нэрээр нэрлэхийг дэмжсэн байна.
 
Бразилийн байгалийн үзэсгэлэнг илтгэн харуулах сармагчин болоод тотийг зэрэг илэрхийлсэн шар өнгөтэй бэлгэ тэмдгийг Винисиус, цэнхэр ногоон өнгөтэй, цэцэг модыг илэрхийлсэн тэмдгийг Том хэмээн нэрийдэж байгаа юм. Бэлгэ тэмдгийг ийнхүү албан ёсоор нэрлэснээр 2016 оны 8-р сарын 5-нд эхлэх зуны олимпийн наадам, паралимпийн наадмын бэлгэ тэмдэг 600 өдрийн хугацаанд дэлхийгээр аялж, олимпизмыг сурталчлах боломжтой боллоо.

Өглөөний сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.