| |
Видео
Шинэ мэдээ
Гутал арчиж баяжсан саятан
Лере Мгайва нь өндөг зардаг жирийн нэгэн худалдаачнаас Африкийн хамгийн том гутал өнгөлөгч компанитай баян бизнесмэн болтлоо өсөн дэвжсэн юм. Анхандаа Өмнөд Африкийн Йоханссесбургын нисэх онгоцны буудалд зорчигчдын гутал арчиж, тосоо оймсонд нь хүргэлээ хэмээн загнуулж явсан Мгайва шинэ бизнесийн санаачлага гаргах төслийн уралдаанд шалгарч, 250 мянган ранд буюу 23800 долларын тэтгэлэгийг Засгийн газраас авч байсан гэдэг.
Энэ мөнгөөр тэр сандал ширээ, тээврийн хэрэгсэл худалдан авч, нисэх онгоцны буудлуудад жижиг, дунд бизнесээ эхлүүлсэн байна. Өнөөдөр Мгайва 45 ажилтантай, жилийн 250 сая ранд буюу 227 мянган долларын орлоготой баян хүн болжээ. Түүний бизнес өргөжин цэцэглэж, Cape Town, Дурбан зэрэг томоохон хотуудад өдөрт хамгийн багадаа 350 хүний гутлыг өнгөлж байна. "Одоо би хувийн хаустай болсон. Охиноо төлбөртэй сургуульд сургаж, өдрийн 12 цагаар ажилладаг болсон шүү" хэмээн тэрээр ярьжээ.