| |
Дэлхийн хамгийн том хөлтэй залуу
Британийн 23 настай залуу Карл Грифитс (Carl Griffiths) гэх залуу дэлхийн хамгийн том хөлтэй залуугаар шалгарчээ. Тэрээр 12 настай байхдаа л тэрээр 43 размерийн пүүз өмсдөг болсон байна. Харин одоо түүний өндөр 197 см боловч 63 размерийн гутал өмсөж байна.
Тэрээр Их Британий төдийгүй дэлхийн хамгийн том хөлтэй хүн юм.Том хөлтэй болохоор түүний гутал амархан урагддаг байна. Тиймээс түүнд оймс болон гутлын тал дээр байнга асуудал үүсдэг аж. Тэрээр гутал болон оймсоо Америкийн мэргэжлийн мастеруудад захиалан хийлгэдэг байна. Энэ нь мэдээж үнэтэй. Түүний нэг гутал ойролцоогоор 100 фунт буюу 155 ам.долларын өртгөөр бүтдэг.
Карл Грифитсаас өмнө Венесуэл улсын иргэн Jeison Orlando Rodriguez Hernandez дэлхийн хамгийн том хөлтэй эрээр тодорч Гиннесийн номонд бүртгэгдэж байжээ. Тэрээр 2 метр 20 см-ийн өндөртэй бөгөөд 59 размерийн гутал өмсдөг гэнэ. Харин хөлнийх нь урт 41 см ажээ.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn