|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

ШӨХТГ-аас хэвлэлийнхэнд СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргүүллээ

	 ШӨХТГ-аас хэвлэлийнхэнд СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргүүллээ

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч та бүхэнд ахин "СЭРЭМЖЛҮҮЛЭГ" хүргэж байна.


Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д "Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд дээрх заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэл, цахим хуудасны хандалтыг 6 сарын хугацаагаар шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага түдгэлзүүлэхээр хуульчилсан байна.

Иймд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг, хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд "Монгол Улсын Сонгуулийн тухай" хуульд заасан арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна.

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.