| |
Бэлтгэл сургуулилт ба согтууруулах ундаа Дэлгэрэнгүйг: http://miss.mn/141645.html
Монголын эргэлтэд дугуйн холбооны тэргүүн Г.Мөнхсүлд зөвлөж байна.
Бүх л багш, дасгалжуулагч нар согтууруулах ундаа хэрэглэж болохгүй болохыг анхааруулдаг. Гэхдээ бэлтгэлд яг ямар байдлаар муугаар нөлөөлдөг бэ, гэсэн асуултанд ихэнх дасгалжуулагч нар согтууруулах ундаа нь "хоосон илчлэг” ихээр агуулдаг тул жин нэмэх аюултай гэж хариулжээ. Согтууруулах ундаанд "хоосон илчлэг”-ээс хамаагүй илүү бэтгэл сүйтгэгч агуулагддаг бөгөөд энэ талаар одоо товчхон дурдъя.
Биеийн шингэний түвшин
Согтууруулах ундаа шээс хөөх үйлчилгээтэй учир бөөрөнд их ачаалал өгдөг. Бөөр шээсээр их хэмжээний ус гаргаж байгаа болохоор хэдийгээр хүн шингэн ууж байгаа ч гэсэн бие махбодын шингэний хэмжээ багасч байдаг. Ийм байдалтай шингэн дутагдсан байгаа үедээ мөн л шингэний дутагдалд оруулдаг бэлтэгл, дасгалыг нэмэх юм бол шингэний түвшин бүүр бие организмд аюултай байдалд ч хүрэх магадлалтай. Шингэн багадсанаас болж цусны хэмжээ багасч, тархи, дотор эрхтэн, булчингуудыг цусны эргэлтээр хангахын тулд зүрх ердийхөөсөө хамаагүй өндөр ачааллаар ажиллах хэрэгэтэй болдог. Зүрх ийнхүү өндөр ачааллаж байгаа тул бэлтгэлийн үр дүн сайн гардаггүй.
Эрч хүч
Согтууруулах ундааны зөвхөн "хоосон илчлэг” жин нэмэхэд хүргэдэггүй. Глюкозын ялгаруулалтыг багасгаснаар алкохоль нийт бодисны солилцоонд нөлөөлдөг. Жирийн үед цусан дахь сахарын хэмжээ буюу глюкозын түвшин буурахад элэг хуримтлуулсан гликогенийн нөөцөөс глюкозыг ялгаруулан цусны эргэлтэнд оруулдаг. Булчингуудад дасгал хийх эрч хүч өгч тэжээгч нь харин элэгнээс гарах глюкоз юм. Гэтэл бидний ямар эрхтэн согтууруулах ундааг задалдаг билээ. Тиймээ, элэг нэгэн зэрэг согтууруулах ундааг задлах болон глюкоз ялгаруулах хязгаарлагдмал болмжтой. Тийм болохоор хэрвээ элэг глюкоз үйлдвэрлэх завгүй байвал булчингуудад дасгал хийх тэжээгч дутагдаж та ямар ч эрч хүчгүй байх нь.
Согтууруулах ундаа хэрэглэсний дараах бэлтгэл чанарын хувьд хангалтгүй байдгийг ямар ч дасгалжуулагч хэлэх байх. Бие организм эрч хүчгүй, тэсвэргүй бүүр төвлөрөхөд хүртэл хэцүү байдаг. Согтууруулах ундаа хоёр үе шаттайгаар элгэнд задардаг бөгөөд уусан хэмжээнээс хамаарч дор хаяж 12 цагийн дараа элэгний үйл ажиллагаа хэвийн болж эхэлдэг байна. Иймээс болж өгвөл согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 24 цагийн дасгал сургуулилт хийвэл бэлтгэлийн чанар хэвийн байх болно гэж дасгалжуулагч нар зөвлөдөг байна.