| |
“Та нар хэзээ ч үхсэн найзыгаа босгож чадахгүй шүү”
Арыг нь даая гээд архиар шахдаг найзуудад хэлэхэд: "Та нар хэзээ ч үхсэн найзыгаа босгож чадахгүй шүү” гэж би нэг удаа хэлж байсан шиг санагдаж байна. Тэгвэл арыг нь даана гэдэг найзууд хэзээ ч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилж 9 дүгээр сарын 1-ээс эхэлж тэдэнд хариуцлага хүлээлгэхээр болж байна.
Шинээр мөрдөгдөж эхлэх хуулийн 54.7-д Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу уг эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл "жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнд” нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Манайхан нэгнийгээ жодоодох эрхгүйг мэдсээр байж, эсвэл согтууруулах ундаа хамт ууж хэрэглэчихээд " за энүүхэн хооронд цагдаа байхгүй ээ, за энэ шөнө цагдаа байж харагдаач, за тийм азгүй юм гэж юу байдаг юм, за хөгшин чинь арыг нь даана ганц татчихаад явчих” гэх мэтээр найз нөхдөө болон бусдыг гэмт хэрэг зөрчилрүү түлхдэг. Зам тээврийн осол, зөрчилд холбогдсоны дараа " яахуу, гайгүй юу, хэнрүү ярих уу” гэхээс цааш тэдэнд найздаа туслах боломж байдаггүй.
Ноцтой осол зөрчилд холбогдсон ч архиар шахсан нөхдүүд найзынхаа эрүүл мэнд, эд эрхтнийг нөхөөд худалдаад аваад өгч чадах биш. Тэгвэл ийм байдлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий энэ заалт ач тусаа өгнө гэж бодож байна. Хэдийгээр жолооч өөрөө автомашинаа жолоодож явхаа мэдсээр байж согтууруулах ундаа хэрэглэх нь хувь хүний ухамсар, өөрийгөө удирдах чадвартай шууд холбоотой ч бусдын ятгалга, шаардлагаар гэмт хэрэг зөрчил үйлдэх нь их байдаг. Олон улсад ч ийм төрлийн хууль журам байдаг.
Жишээ нь: Япон улсад согтуугаар авомашин жолоодсон жолоочийг 8 000 $- оор, түүнтэй хамт явсан эсвэл түүнийг согтууруулах ундаа хэрэглэж автомашин жолоодхыг шаардсан хамтрагчийг 3 000$ -оор торгох арга хэмжээ авдаг юм байна.