|
Видео

Шинэ мэдээ

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

Оюу толгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа  болох гүний уурхайн  төслийг эцэслэн баталж, гүний уурхайн бүтээн  байгуулалт  эхэлж байна. Гүний уурхайн төслийн гарааны хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  ёслолын арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар саяхан томилогдсон Жан Себастьян Жакийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, түүнийг энэ ажилд томилогдсон нь Монголд ажиллаж байсан туршлагатай хүнийх нь хувьд Монгол Улс, Рио Тинтогийн түншлэлийг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

Тэрээр Оюу толгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна гэж онцоллоо.

Гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалт нь манай түншүүд Оюу толгой болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж байгаагийн тод илэрхийлэл болж, Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдснийг харуулж байна гэлээ.

Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарын өмнө тавигдаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр Монголчууд бид бахархах ёстой. Учир нь  бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

 Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак  "Бидний хамтдаа барьж байгуулсан дэлхийн хэмжээний бөгөөд аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлсэн уурхайн цогцолбор нь гурван жилийн турш зэсийн баяжмал амжилттай олборлож, экспортолж ирлээ. Өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Оюу толгойн баялгийн 80 хувийг эргэлтэнд оруулж, тус уурхайг зэсийн салбарт дэлхийн хамгийн үнэ цэнэтэй төслийн нэг болгох юм. Өнөөдрийн барьж байгуулсан дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээнд түшиглэн, хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсад олон арван жилийн турш арвин үр өгөөж хүртээх болно. Энэ бол харилцан ашигтай, урт хугацааны түншлэл юм” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler