| |
Видео
Шинэ мэдээ
У.Барсболд оффшор дансаа “Эдийн засгийн өршөөл”-өөр халхлах уу
"Энхбаярын
Барсболд” уу, Уламбаярын Барсболд уу гэдэгт эргэлзтэл экс
Ерөнхийлөгчийг дагасан "үнэнч” залуусын нэг нь эдүгээ МАХН-ын Гүйцэтгэх
товчооны гишүүн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын дарга
У.Барсболд юм. Нэгэнтээ түүнээс "Барсболд, Баасанхүү хоёрын хэн нь яг
одоо Н.Энхбаярт хэрэгтэй бол” хэмээн асуухад "Энэ бол түүний сонголт”
хэмээсэн. Түүний үнэн. Харин Н.Энхбаярт "чин үнэнч” хэсэг бүлэг
хүмүүсийг шахан зайлуулахын тулд У.Барсболдыг МАХН-ын Гүйцэтгэх
товчооноос дүрмээ зөрчин байж хөөсөн ч бас учиртай бололтой. Үүнд зөвхөн
улс төрийн учир шалтгаанаас гадна нэр цэвэр хүмүүсээр намаа бүрдүүлэх
эрмэлзэл бас оршсон аж. Тэгвэл У.Барсболд яагаад нэр цэвэр биш гэж?