|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаярт дахин хэрэг үүсгэж, намын байрыг нь битүүмжилсэн гэв үү

МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэж, намын байрыг нь битүүмжилсэн гэх мэдээлэл байна. Уг нь Н.Энхбаяр нь долдугаар сарын сүүлээр эх орондоо ирэх тухай мэдээлэл гарч байсан ч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эмч нарын дүгнэлттэй холбон тайлбарлаж байсан юм.

Эх сурвалж "МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011 оны 12 дугаар сарын 1-ны өдөр "Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй "Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусган үлдэгдэл нэг сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн "Г”-д онц их хэмжээний хохирол учруулжээ.

Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн "Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан "Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна. Дээрхи үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна" хэмээн мэдээлжээ.

Ч.Амундарь NEW

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.