| |
"АРДЧИЛСАН МАЛ"
Ардчилсан хэмээх тодотголтой Монгол Улсад хүн биш мал нь хамгийн их эрх чөлөөтэйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганы индрээс зарлав. Монгол Улсын өрийн нэгээхэн хэсгийг сөрөг намынхаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн компанитай
Нэгэн цагт дэлхийн зарим улс орон Монголыг ардчиллын загвар орон хэмээн нэрийдэж, туршлагаас нъ судлахаа илэрхийлдэг байсан бол өнөөдөр гуравхан сая хүний эрх, эрх чөлөө 54 сая малаасаа дор үнэлэгдэх болсныг Ерөнхий сайд ийнхүү тодотголоо.
холбон тайлбарласан Ерөнхий сайд "Credit Suisse” банкнаас Хонконгод зохион байгуулсан Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр бас нэгэн хачирхалтай мэдэгдэл хийсэн нь энэ. Зүгээр ч нэг хэлээгүй түүний энэхүү яриаг дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч онцлох болоод багагүй хугацаа өнгөрч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эсвэл ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин хаа нэг уулзалтын үеэр бэсрэгхэн хошигноод өнгөрснийг дэлхийн томоохон агентлагууд мэдээлэх нь бий. Үүн шиг гүйцэтгэх засаглалын тэргүүний Хонконгод ярьсан мэдэгдлийг гаднын хэвлэлүүд зориуд онцолж эхэлсэн нь цаанаа шалтгаантай. Ялгаатай нь, түүний үгийг хошигнол гэхээсээ ёжилсон байдалтайгаар мэдээлсэн байх юм. Ямар учраас гүйцэтгэх засаглалын тэргүүнийг маань гаднын хэвлэлүүд баалах болсныг судлаад үзтэл чуулга уулзалтын үеэр тэрбээр "Монгол бол хамгийн ардчилсан малтай орон. Манай мал хүссэн газраа бэлчиж, юу дуртайгаа иддэг” хэмээн ярьчихжээ.
Ерөнхий сайдын эдгээр үгс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индэрээс төдийгүй олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр "Монголын үнэт зүйл бол ардчилал” хэмээн ярьдагтай агаар нэг сонсогдох ч олон улсад "Ардчилсан мал” хэмээх нэршлийг шинээр бий болгосноороо Ч.Сайханбилэг гаднын хэвлэлүүдэд жигтэй санагдсан хэрэг. Уг нь Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчид Монголын Засгийн газрын тэргүүнээс арай өөр зүйлийг хүлээж байсан нь тодорхой. Адаглаад эдийн засгаа сэргээх асуудлаар гадаад талдаа тэр дундаа хөрөнгө оруулагчдыг чиглэсэн ямар бодлого явуулж байгаа нь тэдний сонирхох сэдэв байсан нь дамжиггүй. Гэтэл хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоосон гэгддэг Монгол Улсад хүн биш мал нь хүссэн газраа бэлчиж, юу дуртайгаа иддэгийг онцолсон нь хачирхалтай мэдээ байсан нь дамжиггүй. Тэр дундаа зэсийн баяжмалаас эхлүүлээд нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компаниудад.
Гэвч Монгол Улс дахь ардчилал, хүний эрхтэй холбоотой асуудал хөсөр хаягдаж эхэлсэн энэ цаг үед Ерөнхий сайдын Хонконгод өрнүүлсэн яриа үнэндээ байгаа оносонгүй ээ. Нэгэн цагт дэлхийн зарим улс орон Монголыг ардчиллын загвар орон хэмээн нэрийдэж, туршлагаас нь судлахаа илэрхийлдэг байсан бол өнөөдөр гуравхан сая хүний эрх, эрх чөлөө 60 сая малаасаа дор үнэлэгдэх болсныг Ерөнхий сайд ийнхүү тодотголоо.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/