|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорсон асуудлаар Германы хэвлэлүүд юу бичив

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорсон асуудлаар Германы хэвлэлүүд юу бичивШвейцарийн "Neue Züricher Zeitung” сонин

 Монгол Улс Засгийн газар огцорлоо

 Монгол Улсын парламент авилгын хэрэгт холбогдож дарамтанд орсон Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах шийдвэр гаргасан байна. 36 Парламентын гишүүд санал хураахад 30 нь огцруулах саналыг дэмжжээ. Азийн цээжнээ орших тус улсын Засгийг барьж буй Ардчилсан намд шинэ Засгийн газар байгуулах 14 хоног байна.

 Германы "Deutsche Welle” суваг

 Засгийн газрын тэргүүн Алтанхуягийг огцрууллаа

 Огцрох нь тодорхой байсан. Монгол Улсын парламент олонхын саналаар Ерөнхий сайдыгаа үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Засгийн газрын тэргүүнийг төрийн өндөр албан тушаалыг найз нөхөд, танил тал, хамаатан садандаа хуваарилсан болон авилгын хэрэгт буруутгасан байна.

 Парламентын 36 гишүүн санал хураалтанд оролцож 30 нь огцруулах саналыг зөвшөөрчээ. 10 гишүүн, түүн дотор 8 нь эвслийн Засгийн газрын гишүүд санал хураалтанд оролцоогүй юм. Хятадын „Синхуа" мэдээллийн агентлагийн мэдээлснээр Алтанхуягийн өөрийнх нь фракцаас хүртэл огцруулах саналыг дэмжсэн гэсэн бөгөөд түүнийг ажлын хариуцлаггүй байдал, төрийн өндөр албан тушаалыг найз нөхөд, танил тал, хамаатан садандаа хуваарилсан болон авилгын хэрэгт буруутгасан байна.

 Одоо түүний оронд Ерөнхий сайд болох хүний нэрийг Ардчилсан нам дэвшүүлэх үүрэгтэй боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын парламент зөвшөөрөх хэрэгтэй. Энэ Засгийн газрын 7 сайд албан тушаалаасаа татгалзаж өнгөрсөн хэдэн сарын дотор тогтворгүй байдалтай байсан. Ерөнхий сайд асан Алтанхуяг 16 яамтай Засгийн газараа 13 болгон багасгах санал нь парламентаас дэмжлэг аваад байсан юм. Сөрөг хүчин болох Монгол Ардын нам түүнийг огцруулах санал гаргасан бөгөөд уг саналыг эцэст нь түүний намын нөхөд ч мөн дэмжсэн байна.


Wachstumsdelle sorgt für Unmut

 Эдийн засгийн уналт – бухимдал

 Төв Азийн Монгол Эдийн засгийн өсөлтөөрөө 2011 онд нэмэх 17,5 хувьд хүрч нэгэн төрлийн дээд амжилт үзүүлсэн юм. Нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг газрын баялаг нь  эдийн засгийн өсөлтийн гол бүтээгдэхүүн юм. 2014 оны эхний хагаст 5,3 хувь болон шалдаа буужээ. Хурдтай инфляци, монгол төгрөгийн ханшгүйтэл ард түмний санаа сэтгэлийг зовоож байна. Мэргэжилтнүүд энэ улсад томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа ба түүнд улс төрийн хүсэл эрмэлзэл дутагдаж байна.

 Орос Хятадын дунд орших асар том нутаг дэвсгэртэй энэ улс олон арван жил хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын хатуу хараа хяналт нөлөөнд оршиж байгаад 25 жилийн өмнө коммунизмыг сэгсэрч орхиод ардчиллын замаар идвэхитэй хөгжиж байгаа юм.

Өдөр тутмын „Die Welt" сонин

 Монгол Улсын парламент Засгийн газрын тэргүүнээ огцрууллаа 

Авилгын хэрэгт холбоотой гэдэг үндэслэлээр парламентын олонх ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Алтанхуягийг огцрууллаа. Хайхрамжгүй, хариуцлагагүй хэмээн буруутгаж Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Монгол Улсын парламент ээлжит бус хурлаар 54,5 хувийн саналаар огцрууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler