|
Видео

Шинэ мэдээ

Дайны хөлд үрэгдсэн шашны эрх чөлөө

Дайны хөлд үрэгдсэн шашны эрх чөлөө

 

Украинчуудын шашин шүтэх эрх чөлөө дайны хөлд үрэгдэж байна. 1000 жилийн түүхтэй Украины Үнэн алдартны сүмийг Украины эрх баригчид системтэйгээр устгаж байна. Энэ нь Зөвлөлтийн засаглалын үеийн хэрээс хэтэрсэн эвдэн сүйтгэдэг үйлдэлтэй харилцан адилгүй. Украины тухайд Үнэн алдартны сүмийг хориглох тухай ялгаварлан гадуурхсан, популист хууль тогтоомжийг баталсан юм. Уг хуулийн төслийг Норвегийн хүний эрхийн “Форум 18” төрийн бус байгууллага буруушааж байна. Энэ шинэ хууль нь 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш украинчуудын дэмжсээр ирсэн шашин шүтэх эрх чөлөө, хүлээцтэй байдал, олон ургальч үзлийг хадгалахад тус болохгүй гэж үзэж байна.

Үнэн хэрэгтээ энэ хуулийн төсөл нь Украиныг барууны замналаар замнах, Европын холбоонд элсэхэд шууд саад, сорилт болж байна.

Үнэн алдартны сүмийн нэр хүндтэй лам нарыг Украины Аюулгүй байдлын алба хуурамч хэрэг тохоон баривчилжээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар баривчлагдсан лам нарыг ОХУ-д хоригдож буй Украины олзныхноор солихыг завджээ. Хэрвээ энэ солилцоог зөвшөөрвөл тэднийг суллана гэсэн байна. Энэ нь 1949 оны Женевийн гуравдугаар конвенц болон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмтэй зөрчилдөж буй санал юм.

Метрополитан Арсений гэх ламын тухай “Moscow times” дурджээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоригдож байгаа аж. Түүнийг Орост Украины зэвсэгт хүчний хөдөлгөөн, байршлын талаарх мэдээлэл тараасан хэргээр баривчилсан байна. Энэ хэргийн төлөө түүнд найман жилийн ял оноожээ. Түүний цагдан хорих хугацааг Украины хуулийг зөрчин удаа дараалан сунгаж, хүнлэг бус, нэр төрийг нь гутаан доромжилсон байдлаар харьцсан байна. Өдгөө түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд 30 гаруй жил амьдарсан хийддээ эргэн ирэхийг хүсч буй.

Дээд Радын депутат Артем Дмытрук зэрэг Үнэн алдартны сүмийг дэмжин дуу хоолойгоо өргөгсөд Украинаас дүрвэхэд хүрчээ. Хэт барууныг баримтлагч ухуулагчид түүний эсрэг байр суурьтай байна. Хүнд байдалд орсон Артем Дмытрук саяхан Украинаас дүрвэж, Их Британид очсон бөгөөд тус улсаас орогнол хүсч байна.

Украины Үнэн алдартны сүмийн эзэмшиж байсан түүхэн сүмүүдийг хураан авч ижил төстэй нэртэй Украины үнэн алдартны сүмд шилжүүлэн өгчээ. (Дээрх сүмүүдийг “Ukrainian Orthodox Church” болон “Orthodox Church of Ukraine” гэж нэрлэнэ.)

Булаан авах ажиллагаа улам л ширүүссээр байгаа аж. Тухайлбал, Черкасси дахь Гэгээн Майклын сүмд шөнийн мөргөлийн үеэр дайран орсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Армийн дүрэмт хувцас өмссөн “Orthodox Church of Ukraine”-ы дэмжигчид олуулаа сүмд дайран орж, тавилга сэлт эвдэн, нулимс асгаруулагч цацсан байна. Дараагийн өдөр нь ч хүчирхийлэл зогссонгүй. Гэрчүүдийн мэдүүлснээр халдлага үйлдэгчдийг цагдаа нар саатуулаагүй аж.

“Ukrainian Orthodox Church” буюу Украины Үнэн алдартны сүмийг үндсэндээ Оросын түрэмгийллийн золиос болсон гэж үзэж байна. Сүм хийдүүд бөмбөгдөлтөд өртөж, эзлэгдэж байна. Төр засгийг эсэргүүцсэн зоригтой санваартнууд хилс хэргээр баривчлагдаж, шоронд хоригдов. Тухайлбал, Костянтын Максимов санваартан 14 жилийн хорих ял авчээ.

Украины эрх баригчид Оросын үнэн алдартны сүмээс салж, Украиныг дэмжих тухай Үнэн алдартны сүмийн алхмуудыг санаатайгаар үл тоомсорлож байна. Түүгээр ч үл барам сүмийн эсрэг харгис кампанит ажил явуулж байна.

Украины Үнэн алдартны сүм нь дүрвэгсдийн хэрэгцээг хангах үүднээс Европт сүлжээгээ тэлж, сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Оросын сүмийн патриарх Кириллийн сурталчилсан “Оросын ертөнц” гэх үзэл суртлыг сурталчилдаг. Украины Үнэн алдартны сүм энэ үзлийг буруушааж байна.

Украинчуудын шашин шүтэх эрх чөлөөнд халдаж буйг баримттайгаар нотлохоор НҮБ чармайж байна. Гэвч энэ талаарх мэдээлэл харьцангуй бага байгаа аж. Сүмийг хавчин хяхаж буй тухай яриа сүүлийн хэдэн долоо хоногт улам эрчээ авч байна. Ялангуяа Украины шинэ хууль батлагдсаны дараа энэ яриа газар авчээ.

Ромын пап лам Франциск уг хуулийн төслийг хатуу зэмлэн буруушааж байна. Дэлхийн сүмүүдийн зөвлөл ч бас бүхэл бүтэн шашны нийгэмлэгийг үндэслэлгүй шийтгэх, шашин шүтэх эрх чөлөөг зөрчиж болохгүйг сануулж байна. Түүх соёлын онцгой ач холбогдол бүхий шашны урсгалыг дарангуйлж, хориглох нь Украины гэм зэмгүй иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Украины засгийн газар шинэ хуулиа олон улсын хяналтад оруулах үүрэгтэй гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler