| |
Видео
Шинэ мэдээ
Хүйтэн дайны сэтгэлгээг орхих нь Украины хямралыг шийдвэрлэх гол түлхүүр гэв
9-р сарын 11-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлаа хийжээ.
“Их 20”-ын мэдэгдэлд Оросыг шууд шүүмжлэхгүй байхыг Хятад улс дэмжиж байна уу? Украины мөргөлдөөнийг зогсооход “Их 20”-ийн бүлэг ихээхэн үүрэг хариуцлагатай хэмээн Хятадын тал үзэж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр:" Украины асуудлаарх Хятадын байр суурь тодорхой. "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тунхаглал нь талуудын зөвшилцөлөөр бий болсон болохоор, бүх гишүүн орнуудын нийтлэг ойлголтыг тусгасан. “Их 20” бол геополитик болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх индэр биш, харин олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум гэдгийг энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дахин баталлаа. Хүйтэн дайны сэтгэлгээг орхиж, талуудын анхаарал хандуулж байгаа асуудлыг хүндэтгэн үзэж, яриа хэлцлээр улс төрийн шийдлийг олох нь Украины хямралыг эцэслэн шийдвэрлэх гол түлхүүр юм гэж бид үзсээр ирсэн юм" гэж хариулсан байна.
Г.Бямба