| |
Өнөөдрийн зурхай /2016.04.12/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 6. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, 4 ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана.
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Гүтгэлэг, нэр хүндэд халдахыг оролдсон хүнд хэцүү цаг үе. Бүү гутар, ийм нөхцөл байдал авьяаслаг, ер бусын хүмүүсийн амьдралд тохиолддог л зүйл. Эрүүл саруулаар сэтгэж, эргэн харалгүй урагш зүтгэ. Удахгүй танд амжилт нэр хүнд ирнэ. Харин боломжтой бол буяны байгууллагад өөрийн чадахын хэрээр туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань ч баясгах болно.
Үхэр (4/20-5/20)
Хайртай хүнтэйгээ болзоход таатай өдөр. Барилга барих, засвар хийх, гэр орноо тохижуулах, шилжин нүүх, байраа солих зэрэгт өлзийтэй сайн. Энэ өдрийн хандлагыг хязгааргүй хүслээ хангахад бус харин сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд ашигла. Танд ажил хэрэгч байдал дутагдаж байх шиг байна. Өнөөдөр сайн мэдээ сонсож, удирдлагаас магтаал ирэх, зорилгод хүрэх замд дэвшил гарна.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийн сайхан бие галбираараа бахархаж, хэний ч нүдэнд дур булаам харагдаж чадна. Харин ярих хэлэх зүйлдээ анхаарч, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг одод гүнд нь орохыг эрмэлзээрэй. Хариуцлага мөн шударга үнэнч байдал тань ашигтай эхлэлийн үндсийг тавих болно. Найзын тань зөвлөгөө болон туслалцаа ирээдүйн хувь тавиланд тань нөлөө үзүүлнэ. Олон нийтийн арга хэмжээнд сайн дураар оролцох нь таны танилын хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Харин цаасан малгай өмсөхөөс болгоомжил.
Мэлхий (6/22-7/22)
Өглөөгүүр бие чилээрхэх боловч энэ нь сэтгэл санаанд нөлөөлөхгүй. Энэ сард гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнг амсана. Гэр бүлийн амьдрал, баяр баясгалан харилцан итгэлцэлтэй сэтгэл санаа тайван байна. Аялал жуулчлалд явах, нүүн шилжих оршин суугаа газраа өөрчлөхөд таагүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр та хэдэн настай ч бай нээлт хийх чадвартай байна. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана. Таны хувьд үйл явдлаас сэтгэл хөдлөл чухал байна. Хэрвээ та өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Та өнөөдөр төрөл бүрийн худалдааны ажил тэр ч байтугай эрсдэлтэй ажлыг амжилттай хийнэ. Спортын уралдаан аз сорьсон тоглоомд оролцоход таатай. Ихэнх нь хүссэндээ хүрэх боловч бүх зүйл хангалттай бус байна. Хувийн амьдралд өөрчлөлт, хуурмаг явдал, салалт гарч болзошгүй.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр хамаатнуудтайгаа уулзаж цагийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ нь хожим хойно тус болно. Энэ ордныхны ажил амьдрал хэвийн байдалдаа орно. Танд ажил чинь ойлгомжтой байх болно. Аль ашигтай газартаа туршлагатай хүмүүсээ ажиллуул. Ажлын шинэ хамт олны дунд нэр хүнд өснө. Таны ур чадварыг үнэлнэ. Мөн энэ өдөр гэнэтийн зүйлүүд гарч ирэх учир тайван хүлээж авахыг хичээ. Магадгүй амьдралд тань хэрэг болохгүй тийм хэн нэгэн хүнтэй танилцах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Олонх нь эргэн тойрныхон болон амьдралын түвшин, өөртөө сэтгэл хангалуун бус байна. Гадны хүмүүстэй харьцаж тэдний соёлд суралцахад тустай. Амралтаа идэвхтэй өнгөрөөх шаардлагагүй. Аливаа зүйлийг хийх дээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй энэ нь таныг эрсдэлд оруулж болзошгүйг анхаараарай. Таны өгөөмөр хандлага болон цэвэр ариун зан чанар тань нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэхэд туслах болно. Хүүхдүүдтэйгээ болон найзуудтайгаа паркаар эсвэл ойд зугаалахад л хангалттай.
Хилэнц (10/23-11/21)
Туйлын таагүй өдөр. Оюун санааны эрэл хайгуул хийх, үнэт зүйлсээ үнэлэх цаг иржээ. Энэ нь амьдралын эрч хүчээ зөв хуваарилах таны чадварт таагүй нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хичээл зүтгэл гаргахгүй, ямар нэгэн маргаанд оролцохгүй байсан нь өлзийтэй. Учир нь үр дагавар нь туйлын харамсмаар байх болно. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах, аль эсвэл сайхан мэдээ хүлээн авснаар энэ өдрийн үдэш хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдлийг сэтгэл зүрхэнд хадгалан үлдээнэ. Хүлээцтэй бай.
Нум (11/22-12/21)
Зүрх сэтгэлийн харьцаанд өнөөдөр онцгой аз хийморьтой байна. Энэ өдрийн эхлэлийг гэр бүлийнхэнтэйгээ угт. Эмчийн зааврыг ягштал баримтал. Зорилго төлөвлөгөө хүссэн амжилтад хүргэхгүй. Янз бүрийн ажиллагаанд, хэлэлцээр хийх, хурим хийхэд тохирохгүй өдөр. Урт хугацааны аялалд гарах, шинэ зүйл сонирхох, олонтой харьцах, хайрлаж дурлах, уран бүтээл туурвихад таатай байна.
Матар (12/22-1/19)
Гоо сайхны эмчилгээ хийлгэх, үсчинд очиход сайн өдөр. Харшлаа эмчлүүлбэл үр дүн өндөртэй байна. Өдрийн эхний хагаст хамтрагч нарын ёс зүйгүй байдал, муу санаатнуудын гүтгэлэг, хуурамч амлалт, том хэмжээний санхүүгийн алдагдалд орж магадгүй. Ажилдаа таагүй зүйлтэй тулгарахгүйн тулд өөрийн асуудал, төлөвлөгөөг хэн нэгэнд ярих хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд амжилттай байх магадлалтай. Хосын харилцаа таатай байна. Зөвхөн ойрын, дотны хүмүүстэйгээ итгэмжилсэн харилцаа тогтоо.
Хумх (1/20-2/18)
Өвчнөөсөө бүр мөсөн салж эрүүлжих замд орно. Өөрийгөө эрүүл болно гэдэгт итгэх итгэл таны эрүүл байх үндэс болно. Давтагдашгүй гоо сайхан, хурц ухаан, өгөөмөр сэтгэл нь тэднийг ямар ч бүлэг хүмүүсийн төв болгоно. Эрэгтэй хүмүүс барилга эсвэл уран бүтээлтэй холбоотой ажилд нь хүндрэл гарч мэднэ. Ойрын хүмүүстэй харьцах харьцаа нь тааж болзошгүй байна. Таны өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй эсвэл бусдын алдааг уучлахыг хүсэхгүй байдал хэрүүл маргаан гарч болно.
Загас (2/19-3/20)
Таны хоол хүнс хангалттай их амин дэм агуулж байх ёстой. Энэ сард бие махбодод амин дэм ерөнхийдөө дутагдана. Таны эргэн тойронд хүрээлэгдэх шинэ танилуудын харьцаа таатай байна. Ажлын хувьд дурын саналыг эргэлзэлгүй хүлээж ав. Хувийн амьдралдаа томоохон шийдвэр гаргах нөхцөл байдал ирнэ. Эмийн сангаас иж бүрдэл амин дэм худалдан ав. Кальци агуулсан эмүүд ч бас ав. Шүд ба нүүрнийхээ арьсанд санаа тавь.