| |
Видео
Шинэ мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 11 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 9, Чөдөр одтой,
цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 27
минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл
туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг
тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл,
төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн
цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар
зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй.