| |
О.Үйтүмэн олимпын 17 дахь эрхийг Алтан медалийн хамт авчирлаа
Казахстан улсын Астана хотын "Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн амжилттай үргэлжлэн явагдаж дууслаа. өчигдөр эхэлсэн билээ. Энэ тэмцээнд өрсөлдсөн манай зургаан тамирчнаас 53 кг-н жинд ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа түрүүлж Олимпын эрхээ авсан.Мөн 58кг-д Пүрэвдоржийн Орхон эхний тойрогтоо Казакстаны Аюүм Абдилдинаг 15:2 харьцаатай илт давуу ялж ,зооны аваргын төлөө Энэтхэгийн Малик Сакшитай барилдаж 1минут 4 секүндэд цэвэр даран чөлөөт бөхийн 8 дахь эрхийг авчирлаа. Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн эхний тойрогтоо Азийн наадмын хүрэл медальт, БНСУ-ын Ким Гван Укыг 11:0 харьцаагаар илт илүүрхсэн. Тэрбээр дараа нь залуучуудын Европ тивийн аварга, Кыргызстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон дагестан бөх Гамидгазиевыг мөн л онооны илт давуугаар ялж хэсгийн аваргын төлөө хүч үзэхээр болсон юм. О.Үйтүмэн хагас шигшээд олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн бөх Сомвээрийг цэвэр ялж, аваргын төлөө нутгийн бөхийг илт давамгай ялан олимпын эрхээ, алтан медалийн хамт хүртлээ.