| |
Мерилин Монрогийн талаар сонирхолтой баримтууд
1. Мерилин Монрогийн жинхэнэ нэр нь Жийн Мортенсон. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй бөгөөд 11 удаа өргүүлж байсан.
2. Тэрээр Алберт Эйнштейнээс ч өндөр IQ тай байсан. Мерилин Монрогийн IQ 168 байжээ.
3. Мерилин Монро эрүү болон хамартаа мэс засалд орсон бөгөөд мөн хөхөө ч багахан хэмжээгээр томсгосон
4. Сувднаас бусад үнэт эрдэнэсийн зүйлийг төдийлөн ойшоодоггү байсан
5. Тэрээр бага насандаа ээрүү байсан бөгөөд нас ахих тусам ээрүү нь аяндаа алга болжээ. Харин хэт ажиллах эсвэл сандрахаараа ээрдэг байжээ.
6. Мерилин Монрогийн хувцаснууд өнөөдөр маш өндөр үнэд хүрч байгаа. Жишээлбэл, Кеннидигийн төрсөн өдрөөр "Төрсөн өдрийн дуу" дуулахдаа өмсөж байсан даашинз нь 16 жилийн өмнө дуудлага худалдаагаар 1 сая гаруй доллараар зарагдаж байсан.
7. Амьдралынхаа сүүлийн оройг мафиоз Сэм Жанкантай Нева Лонжод өнгөрөөсөн байна
8. Тэрээр 1949 онд "Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа 50 доллараар авахуулж байжээ.
9. Бетховен, Моцарт, Люис Армстронгийг соносх дуртай байсан. Харин зохиолчдоос Достоеский, Шоо, Салингэр, Хэмингуэй, Вольф, Толстой, Твен-ий бүтээлийг уншдаг байжээ.
10. Хоолны дэглэм барьдаг байсан бөгөөд өдөрт түүхий өндөг, аяга сүү уудаг байсан аж. Мөн тэрээр маш амттай хоол хийдэг байжээ.
11. Мэрилин Монрогийн оршуулгын хөшөө 20 жилийн турш шинэ цэцэгтэй байжээ. Учир нь тэрээр нөхөртөө өөрийг нь нас барвал оршуулгын хөшөөн дээр нь дандаа шинэ цэцэг байлгаж байгаарай гэж захижээ. Нөхөр нь амалсандаа хүрч нас барснаас нь хойш долоо хоногт гурван удаа 20 жилийн турш шинэ сарнай үлдээдэг байсан аж.
12. Жүжгийн зохиолч Артур Миллертэй сууснаас хойш Еврей шашин шүтэх болсон
13. Тэрээр Артур Миллертэй суугаад хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан ч савны гадуурх жирэмслэлтээс болж зулбажээ.
14. Артур Миллер Мэрилингээс салсныхаа дараа нохой бэлэглэж байсан бөгөөд түүний амьдралын сүүлийн 2 жил хамт байжээ.
15. Тэрээр хэзээ ч Академийн шагналд нэр дэвшиж байгаагүй. Түүний авсан цор ганц шагнал нь Алтан бөмбөрцөг.
16. Мэрилинг нас барсныг сонсоод олон хүмүүс амиа хорлосон гэж үздэг. Амиа хорлогсод "Хэрвээ дэлхийн хамгийн гайхамшигтай эмэгтэй энэ дэлхий дээр амьдрах ямар нэгэн шалтгаан байгаагүй бол надад бүр ч алга” гэж бичиж үлдээж байжээ.
17. Түүнийг нас эцэслэхэд хамгийн дуртай цайвар ногоон өнгийн Pucci брэндийн цамцтай нь оршуусан.
18. "Миний түүх” хэмээх намтраа бичиж байсан нь хожмоо ном болон хэвлэгдэж олны гарт очсон.