|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

“Хятад мөрөөдөл”-ийн эзэн Си Зиньпин


"Хятад мөрөөдөл”-ийн эзэн хэн бэ гэвэл хятад хүмүүс  л энэ асуултад хялбархан хариулах байх. БНХАУ-ын дарга Си Зиньпин чухам энэ үгээрээ олны танил болсон гэж болох аж. Монгол Улсад удахгүй дээд хэмжээний айлчлал хийх гэж буй түүний талаар хэд хэдэн баримтыг хүргэж байна. Хятадад хамгийн хүчтэй лидерт тооцогддог түүний багадаа туулсан амьдрал нь тийм ч дардан байгаагүй. Өдгөө 61 настай Си Зиньпин Бээжин хотод коммунист ахмад дайчин Си Жонсуны гэр бүлд төржээ. Тэрээр багадаа Хятадын засаг захиргааны нэгж ихтэй, улс төрийн үйл ажиллагаа нэлээд зохион байгуулагддаг мужид өссөн аж. Түүнийг дөнгөж арван настай байхад эцгийг нь хол газар үйлдвэрт ажиллуулахаар явуулжээ. Харин үүний дараа 1968 онд Соёлын хувьсгал эхэлж эцгийг нь шоронд хийсэн гэдэг. Тухайн үед өнөөгийн БНХАУ-ын удирдагч 15 настай байжээ. Эцгээс нь салгасан жилүүд түүний амьдралын хам­гийн хүнд үе байсан хэмээн тэрээр хожмоо дурссан байдаг. Гэхдээ энэ бүхэн түүнийг хал үзүүлж, амьдралд тэв­чээртэй, асуудлыг ший­дэж чадах чадварт сургасан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler