| |
Женнифер Лопес залуухан дуучин эрд бэлгийн дарамт учруулсав
Америкийн интернэт сайтуудаар өнгөрөгч ням гарагт нэгэн хачирхалтай дуулиан дэгдсэн талаар "TMZ” мэдээлсэн байна.
Карьераа дөнгөж эхэлж байгаа дуучин Родриго гэгч эр "итгэл найдварыг нь
хөсөрдүүлсэн” дуучин, жүжигчин Женнифер Лопесоос 10 мянган доллар
нэхэмжилсэн өргөдлийг шүүхэд гаргажээ.
Түүнээс гадна Руис цагдаад Жей Лог өөрийг нь бэлгийн дарамтанд оруулсан хэмээн гомдол гаргасан гэнэ.
Руис ярихдаа 2008 онд тэрээр Жей Ло-д түүний хүрээнд багтаж чадсан
"итгэмжлэгдсэн хүнээр” дамжуулан цомгоо өгсөн бөгөөд удалгүй дуучин
бүсгүйгээс өөр цомог болон "нүцгэн зургаа” илгээхийг хүссэн захидал
хүлээн авчээ.
Тэрхүү захидал нь Родриго Руист хөгжмийн карьераа өсгөх болон Жей
Ло-той романтик харилцаа тогтоож болох найдварыг төрүүлсэн гэнэ.
Тухайн үед Жей Ло Марк Энтонитэй гэрлэсэн байжээ.
Родриго ч түүнд шинэ цомог болон нүцгэн зургаа явуулж, оронд нь Лопесоос хэд хэдэн захидал хүлээн авсан байна.
Гурав дахь буюу сүүлийн захидалд Руисыг Жей Лод "өөр шинэ эр хүн”
байгаа гэдэгтэй эвлэрэх ёстой талаар өгүүлсэн төдийгүй тэрхүү эр Жей Ло
хоёрын амрагийн явдлын талаар ёс бус хэллэгтэй үгс бичсэн байжээ.
"Лопесийн захидал” түүний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, эмчид хандахад хүргэсэн талаар Руисын өмгөөлөгч ярьсан байна. Гэхдээ Жей Логийн эсрэг үүсгэсэн Руисын зарга үндэслэлгүй бөгөөд учир нь тэдгээр захидлыг Жей Ло биш харин өдгөө 53 настай, дуучин бүсгүйтэй ямар ч холбоогүй эмэгтэй бичиж байсан хэмээн "TMZ” бичжээ. Тиймээс дуучны бие төлөөлөгчид Родригог өргөдлөө буцаан татахыг зөвлөсөн гэнэ.