|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Өнөөдөр болох үйл явдлууд

 

09.30 цагт: Монгол улс анх удаа шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан ойн тооллого хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг БОНХАЖЯ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-ийн Үндэсний ойн тооллогын төслийн хамт олон "Туушин зочид буудлын 5 давхар"-т танилцуулна. Утас 99906083, 99106727


10.00 цагт: Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд БСШУЯ-аас бэлтгэн хэвлүүлсэн "Юань улсын судар”-ын монгол орчуулгын  судрын нээлт БСШУЯ дээр болно. Энэ удаа "Юань улсын судар”-ын орчуулгын "Хураангуй зүйл”-ээс 69-р дэвтэр хүртэлх хэсгийг 6 ботиор эмхлэн хэвлүүлээд байна. Ирэх онд үлдсэн 140 дэвтрийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох юм байна. Утас: 98119897, 99108587


10.00 цагт: IELTS,TOEFL, HSK шиг гадаадын иргэдийн монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авах боломжтой болсон талаар мэдээлэл өгөх арга хэмжээ  БСШУЯ-ны 401 тоотод болно. Утас:99108587


11.00 цагт: ШУТИС-ийн Төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд МБШТ Гандантэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88004593


11.00 цагт: "Эрдэм судлалын төв - Ю.Цэдэнбал Академи", "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөний тэргүүлэгчид Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хүний эрх, нэр төрийг сэргээх болон түүний 100 насны ой угтсан ажлуудын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Баянзүрх дүүргийн 14-р дунд сургууль нурах аюултай гэж актлагдаад 3 жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө (14-р сургууль) цуглаж жагсана.


12.00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалт, цахим шалгалтын танхимын нээлт тус төвийн Сургалтын танхимд болно. Утас 93022210


13.30 цагт: МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. Тус аяныг дэмжиж ажиллахаар "Монголын сайтуудын холбоо"-ны ерөнхийлөгч Ж.Мандахбаяр, "Happy" ХХК-ийн гүйцэгтэх захирал М.Түвшинтулга нар уг хэвлэлийн бага хуралд оролцно.


14.00 цагт: "Усгал"‬ орчин үеийн бүжгийн тоглолтын хэвлэлийн бага хурал Corporate зочид буудлын 3 давхарын хурлын зааланд болно. Хурлын дараа үргэлжлүүлэн "Урлагтай яриа" цуврал уулзалт болох ба энэ удаагийн уулзалтаар "Усгал" орчин үеийн бүжгийн уран бүтээлчид оролцож, та бүхэнтэй "Урлаг ба жендэр" сэдвээр ярилцах болно. Утас: 319015, 319017


17.00 цагт: Уран барималч М.Мөнхзулын "Эрч" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" арт галерейд болно. Утас: 89806021

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler