|
Видео

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: “Алтан намар 2015” хөгжмийн наадмын талаар мэдээлэл хийнэ

08:30 цагт: "Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” Шангри-Ла зочид буудлын Ёслолын танхимд болно. Монголд анх удаа зохиогдож байгаагаа тус чуулганд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно. "Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган 2015"-ын үйл ажиллагааг МNB Үндэсний телевизээр болон олон нийтийн цахим хуудас MNB.mn өөрийн мэдээллийн талбараар шууд дамжуулан хүргэнэ. Утас: 88989878, 88111355


09:00 цагт: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран "Хот байгуулалтын тулгамдсан асуудлууд-2” сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус уулзалт Монголын Архитекторуудын Эвлэлийн ордны хурлын танхимд болно.


09:00 цагт: Хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Хархорин зах үйл ажиллагаагаа шинэчилж гадна талбайд худалдаа эрхэлдэг байсан иргэдэд зориулсан шинэ худалдааны төвийн нээлтийн ажиллагаа болно. Нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга болно нийслэлийн удирдлагууд, бизнес эрхлэгчид оролцоно. Утас: 96586689


09:00 цагт: БСШУЯ-ны харьяа Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 40 жилийн ойг угтан тус сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс "Цус сэлбэлт, судлалын үндэсний төв”-тэй хамтран "Таны сэтгэл-Амьдрах итгэл” сэдэвт цусны донорыг өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99067861, 89007861


09:00 цагт: Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан "Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын шалгаруулалт Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ. Утас: 11330948, 99841725, 88004147, 99004147


09:00 цагт: Сүхбаатар дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 234 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. /Хаяг. СБД-ийн X хороо VII хороолол 16 дугаар сургуулийн зүүн талд/ Утас: 9664-6863, 9995-9021


09:00 цагт: "Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан "Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг буурулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг "Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 88068048, 98811400, 99619045


11:00 цагт: Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос "Алтан намар 2015” хөгжмийн наадам зохион байгуулах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: 10-р сарын сүүлээр болох Халх Голд Эдийн Засгийн Чөлөөт Бүс байгуулах тухай тогтоолыг эсэргүүцэх жагсаалыг ХҮН-аас зохион байгуулах болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Хэвлэлийн бага хурал Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байранд болно. Утас: 99063282


11:30 цагт: Баянхонгор аймгийн Дөвөнтийн уурхайд Хятадын "Жинлиань” компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад 3 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Монгол-Италийн төвөөс злхилн байгуулах "Итали хэл, соёл, боловсролын өдөрлөг" Туушин зочид буудлын 1 давхарт байрлах "976 Арт галерей"-д болно. Утас: 70009111


14:00 цагт: "Интернэт худалдааны анхдугаар коференц 2015" арга хэмжээний талаарх хэвлэлийн хурал Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88092225, 88112845


14:00 цагт: Гадаад хэргийн яам UPR info олон улсын төрийн бус байгууллага, НҮБ-ын Монгол Улс дахь Суурийн зохицуулагчийн алба, Нээлттэй нийгэм форумтай хамтран 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан Хүний эрхийн төлөв байдлын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаарх уулзалт-ярилцлага, сургалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хурал Гадаад хэргийн яамны 9 тоотод болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler