|
Видео

Шинэ мэдээ

МАГАТЭ “Запорожье” станц руу шинжээчдээ илгээхээр зэхэж байна

МАГАТЭ “Запорожье” станц руу шинжээчдээ илгээхээр зэхэж байна

 

ВЕНА. /Reuters/.
 Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ Украины "Запорожье” атомын цахилгаан станц руу шинжээчдийн багаа илгээхээр зэхэж байна. Уг станцын ойр орчимд их бууны сум тусаж байгаа нь ноцтой осол гарах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.
 
Энэ оны гуравдугаар сарын эхээр Оросын цэргийн хяналтад орсон "Запорожье” станц нь Европын хамгийн том атомын цахилгаан станцуудын нэг бөгөөд ойр орчимд нь их бууны сум тусах болоод байгаагаас гадна өнгөрсөн пүрэв гарагт хөргөлтийн системийнх нь хэвийн үйл ажиллагааг хангадаг цахилгаан хангамжаас түр зуур салсан юм.
 
 
Харин Украин, Оросын талууд уг байгууламж руу халдаж байна хэмээн харилцан бие биеэ буруутгаж байна. Тухайлбал, Оросын Батлан хамгаалах яам ням гарагт мэдээлэхдээ, Украины хүчин өнгөрсөн хоногт станц руу хоёр удаа их буугаар буудсан гэсэн байна.
 
МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гроссигийн хувьд мөн ням гарагт, "Бүх аюулгүйн системүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд цацрагийн түвшин нэмэгдээгүй” гэж Украины мэдээллийг эш татан мэдээлжээ. Мөн Украины талын санаа зовниж буйгаа илэрхийлээд байсан устөрөгч алдагдсан шинж илрээгүйг хэлсэн байна.
 
Р.Гросси мөн "Запорожье” станц руу шинжээчдийн багийг ойрын өдрүүдэд илгээх талаар бүх талтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийж байгаагаа онцолжээ. Шинжээчид станцын байгууламжуудад учирсан хохирлыг үнэлж, аюулгүй байдлын систем ажиллаж байгаа эсэхийг тодорхойлж, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх ажээ.
 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler