|
Видео

Шинэ мэдээ

Флоридад цахилгаан станц дээр аянга буужээ

Флоридад цахилгаан станц дээр аянга буужээ

 


АНУ-ын Флорида муж улсад цахилгаан станц дээр аянга буусны улмаас дэлбэрэлт болж, 20 мянга гаруй байшин болон үйлдвэрүүд гэрэл цахилгаангүй болжээ. Энэ тухай "Miami Herald” сонин мэдээлсэн байна.

Тус сонинд мэдээлснээр, Флорида муж улсын Броуарт тойргийн "Florida Power & Light Company” /FPL/ эрчим хүчний компанийн станц аянганд ниргүүлжээ. Дэлбэрэлт болсон тухай мэдээллийг цагдаа нар мягмар гарагт орон нутгийн цагаар 20 цагт авсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, аянга буусны улмаас цахилгаан станцад түймэр гарчээ. Гал түймэртэй тэмцэх албаныхан ослын газар шуурхай ажилласны дүнд хүний амь эрсдэх болон гэмтэхээс урьдчилан сэргийлж чадсан байна.

Цахилгаан станцад гарсан гэмтлийг засварлах ажил үргэлжилж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler