|
Видео

Шинэ мэдээ

“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ

“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ

 

-ХЭРГИЙН ГАЗРААС 4-2 МАРКИЙН ХИЙН ГАР БУУ, ХОЁР ШИРХЭГ СУМ ХУРААЖЭЭ-

Энэ сарын 08-ны 05:50 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Сансарын "KFC” хоолны газарт нэгэн иргэн буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 40 настай  эрэгтэй "Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж, танхайрчээ. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд зоогийн газарт үйлчлүүлж байх үедээ бусадтай маргалдаж улмаар хийн буу гаргаж иргэдийг айлган сүрдүүлжээ. Дээрх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, хэргийн газраас ПБ-4-2 маркийн хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан авсан байна. Олон нийтийн газар танхайрсан иргэнийг Эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж. Энэхүү хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.

У.УРАНЦЭЦЭГ

Medee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler