Видео
Шинэ мэдээ
Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуу дуулсан дуучныг дуулах эрхийг түтгэлзүүлнэ
Сүүлийн үед дуучид хуучины дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр, анх дуулсан дуучнаас нь зөвшөөрөл авсан гэх мэтээр дур мэдэн дуулах болжээ. Оюуны өмчийг хүндэлж, зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэй MOSCAP-тай гэрээ байгуулан дуулдаг дуучид нь тоотой цөөхөн байна.
Тиймээс MOSCAP-аас нэр бүхий зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуу дуулсан дуучдыг тухайн дууг дуулах эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлжээ. Мөн дуулах эрхийг хассан, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан дуучдыг олон нийтэд зарладаг болно.
Монголд албан ёсны бүртгэлтэй хамтын удирдлагын байгууллага болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. MOSCAP нь гишүүддээ үйлчилдэг хамтын удирлагын байгууллага юм. Одоогоороо хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчид нийлсэн 900 гаруй гишүүнтэй ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn
