|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр шатахууны үнээ буулгах өдөр

Өнөөдөр шатахууны үнээ буулгах өдөр

Хоёр хоногийн өмнө ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар,  УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компанийн төлөөлтэй уулзаж, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлтийн талаар ярилцсан. Үүний дүнд өнөөдрөөс эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгахаар болсон. Түүнчлэн сарын эцэс гэхэд дахин 200 төгрөгөөр бууруулахаар болсон юм.

 

Хэрвээ шатахууны үнээ буулгахгүй бол салбарын сайд нь "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа ярьж байна шүү. Шууд цуцлана шүү” гэсэн юм.

Ийнхүү Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварыг нефть импортлогчид хүлээж авахаар болсон. Энэхүү тохироогоо биелүүлэх эсэх, биелүүлээгүй компанийн эрхийг цуцлаж чадах үгүйг өнөөдөр  харцгаая.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler