|
Видео

Шинэ мэдээ

Бороогийн алтны уурхай, Гацуурт төслийг нийтэд нь 35 сая ам.доллараар худалдан авсан эрхэм хэн бэ?

Бороогийн алтны уурхай, Гацуурт төслийг нийтэд нь 35 сая ам.доллараар худалдан авсан эрхэм хэн бэ?

"Centеrra Gold" Монгол дахь бизнес болох Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн худалдсан тухай албан ёсоор энэ сарын 12-нд олон нийтэд мэдээлсэн. Өнөөгийн ханшаар 90 орчим тэрбум төгрөгөөр зарагдсан энэ бизнесийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсанаа "Centarra Gold" мэдэгдээд байгаа юм.

OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Э.Дөлгөөн гэх Монгол залуу ажиллаж байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэрээр Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт UB Post сонинд ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, Хятадад их сургууль дүүргэсэн гэнэ.

М.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler