|
Видео

Шинэ мэдээ

Есдүгээр сараас томоохон уулзвар болон ЕБС-ийн ойр орчимд нэмэлтээр цагдаагийн албан хаагч зохицуулалт хийнэ

Есдүгээр сараас томоохон уулзвар болон ЕБС-ийн ойр орчимд нэмэлтээр цагдаагийн албан хаагч зохицуулалт хийнэ

Ажилдаа амжиж очъё гэвэл өмнө нь гэрээсээ гардаг байсан цагаасаа дор хаяж гучин минутын наана гарах шаардлагатай болоод байгаа биз. Хичээлийн шинэ жил дөхсөн эдгээр өдрүүдэд замыг түгжрэлийг "Оюутан сурагчдын нүүдэл суудал”-тай холбон ойлгож болно. Гэхдээ "Замын хөдөлгөөнд ер нь зохицуулалт байна уу” гэж асуух нэгэн цөөнгүй. Машин зам таглаад алга болсон үед ачдаг машин нь хүртэл орж гаргах завсар зайгүй болтол түгжирч байгааг яах билээ. Тэгвэл бид Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс хичээлийн жилийн өдрүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийж байгаа талаар тодрууллаа. Тэрээр "Замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахын тулд өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтаар зорчуулсан. Ирэх есдүгээр сараас томоохон уулзвар болон ЕБС-ийн ойр орчимд нэмэлтээр 320 орчим цагдаагийн албан хаагч зохицуулалт хийж зогсох болно. Мөн зарим уулзварын гэрлэн дохиог өөрчлөх, том оврын ачааны машинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна” гэв.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler